solongonews
Хятад улс 327 тэрбум 290 сая юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг шингээжээ
2026-06-23 10:24
Хятад улс 327 тэрбум 290 сая юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг шингээжээ.

Энэ оны эхний таван сард Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалттай 25,297 шинэ аж ахуйн нэгж байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар өссөн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын бодитоор ашигласан хэмжээ 327.29 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар буурчээ. Харин тавдугаар сард ашигласан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувиар нэмэгдсэн байна.

Салбараар нь авч үзвэл, үйлдвэрлэлийн салбарт бодитоор ашигласан гадаадын шууд хөрөнгө оруулалт 86.97 тэрбум юань, үйлчилгээний салбарт бодитоор ашигласан гадаадын шууд хөрөнгө оруулалт 234.15 тэрбум юань байжээ. Өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 130 тэрбум 140 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 19.4 хувиар өссөн бөгөөд Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын бодит ашиглалтын 39.8 хувийг эзэлжээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 9.4 пунктээр нэмэгдсэн байна.

Үүнээс судалгаа, хөгжүүлэлт, дизайны үйлчилгээ, компьютер болон оффисын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, электрон болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт тус тус 96.2 хувь, 29.7 хувь, 18.2 хувиар өссөн байна.

Саудын Араб, Малайз, Швейцарь, АНУ-аас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт тус тус 285.5 хувь, 108.6 хувь, 49.4 хувь, 17.3 хувиар нэмэгджээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл