solongonews
Тал нутгийг зорьсон хурдны галт тэрэгний айсуй бараа
2015-03-14 21:24
Хол зайг ойртуулан, цаг хугацааг товчлон хүрдэг байсан галт тэргийг “Төмөр бух” гэж гайхшран дүрсэлдэг байсан бол хурдаа нэмсэн хурдны галт тэргийг юугаар зүйрлэх билээ.

Хөгжсөн газар орны нэг зүйлийн бэлэг тэмдэг болсон, ахуй амьдрлынх нь төвшинг гайхуулсан хурдны галт тэрэг өнөөдөр Дундадын нутгаар хөдлөн гулд зөрөлдөн, хүн ардынх нь амьдрал хурдны тэрэг болж өртөө дамжин давхина.

Одоогийн байдлаар Дундад улсын хурдны төмөр замын урт нь 16 мянган километрт хүрч, Дундад улсын эдийн засгийн бор зургийг хувирган шинэчилж байна. Цаг зайг товчлон хурдалдаг хурдны галт тэрэг нь Дундадынгуравхан муж, ӨЗО-нд хүрдэггүй байсан бөгөөд түүний нэг нь ӨМӨЗО байсан юм. 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Хөххот, Бугат, Жинин хооронд хурдны галт тэрэг явах болсон нь хурдны төмөр зам бидэнд улам ойр болсны бэлэг тэмдэг болжээ.

Эдийн засгийн шинэ хэв байдалд хурдны төмөр зам орон бүсийн эдийн засаг болон нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой, хурдны төмөр зам тавих нь ӨМ-ын олон түмэнд тулгамд шаардаж буй асуудал болжээ. Ийнхүү ӨМ-ын төөлөгчид 12 дугаар сонгуулийн Улсын АТИХ-ын 3 дугаар хуралд “Өвөр Монголын зорчиг тээврийн хурдны галт тэрэгний төмөр замын байгуулалтыг цаашид түргэтгэх тухай сануулга” дэвшүүлсэн юм.

Төлөөлөгчдийн санал нь ӨМ-ын 25 сая иргэдийн хүсэл шаардлага болно. Улсын хүчтэй дэмжлэг болон ӨМ-ын өөрийнх нь хүчин зүтгэлээр тал нутагт хурдны галт тэрэгний зам тавигдаж, хурдны галт тэрэг тал нутгаар хүчээ сорин давхих нь лавтай.

Зохиогч: Бао Жиньшань, Д.Зоригт, Сурнаа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл