solongonews
Хоёр чуулганы “Цэнхэр” анхаарлын төв болж байна
2015-03-11 21:00
”AПЕК-ийн цэнхэр”, ”Хоёр чуулганы цэнхэр” зэрэг цэнхэр тэнгэртэй холбоотой шинэ үг Дундадын иргэдийн байгаль орчноо хамгаалах хүсэл мөрөөдлийг харуулж, өргөнөөр дэлгэрч байна.

 Түр зуурын энэ цэлмэг хөх тэнгэрийг хэрхэн байнгын болгох вэ? Дундад улсын "Хөх тэнгэр, хөхөмдөг уул, ногоон усыг байнга хэвээр нь байлгах" зорилтоо хэзээ биелүүлэх бол? Эдгээр нь энэ жилийн АТИХ-ын төлөөлөгчдийн авч хэлэлцэж буй халуун сэдэв болж байна.

Хоёр чуулган эхлэх үеэр Бээжин хотын тэнгэр цэлмэж, чуулганд оролцохоор ирсэн хүмүүст аятай сэтгэгдэл төрүүлж байлаа.

Шиньжяний төлөөлөгч Хангули Имир хэлэхдээ: -Бээжингийн тэнгэр маш цэлмэг, цэнхэр байна. Өөрийнхөө нутагт байгаа мэт санагдаж байна гэжээ

"Хоёр чуулганы цэнхэр" холоос ирсэн төлөөлөгчдөд таатай санагдаж байгаа боловч Бээжингийн иргэдийн хувьд олдошгүй ховор тохиолдол болж, өдөр бүр ийм хөх тэнгэртэй байгаасай гэж "Цэнхэр тэнгэрийг үр хүүхдэдээ үлдээж өгье", "Ноцтой утаа тоосыг арилгахыг" хүсэж байна.

 Өнгөрсөн жилийг Дундад улсын иргэд "Утаат жил" гэж нэрлэжээ. Дундадын Үндэсний статистикийн тоо баримтаас үзвэл 2014 онд Дундадын 161 хотод 90 хувь гаруй хот агаарын стандартад хүрээгүй байна. Агаарын бохирдлоос бусад Дундадын усны, хөрс шорооны бохирдол зэрэг асуудал ч ноцтой оршиж байгаа юм. БДАТИХ-ын төлөөлөгч, Вахаха корпорацын захирал Зүн Чинхэү үүнийг Дундад улс урьд эдийн засгаа бүдүүлэг хэлбэрээр хөгжүүлж байсантай холбоотой гэж үзжээ.

БДАТИХ-ын төлөөлөгч, Жянсү мужийн Байгаль орчны танхимын дарга Чэнь Мэнмэн түүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хөгжлийн хэлбэрээ өөрчилж байж байгаль орчны асуудлыг шийдвэрлэж чадна гэжээ.

Бохирдол ихтэй салбарт эрчим хүч хэмнэж, бохир бодис гаргалтыг багасгах хэрэгтэй.

Дорнод нутгийнхан хөгжлийн хэлбэрээ өөрчлөх санаачилга гаргаж байхад төв, баруун нутгийн олон газарт хөгжлийн тулгамдсан асуудал тулгарч байна. Хөгжил, байгаль орчноо хамгаалах асуудлаар БХАТИХ-ын төлөөлөгч, Юньнань мужийн Дэхүнгийн Дай Үндэстний Өөртөө Засах жөүгийн дарга Гүн Жинжэн хэлэхдээ: -Эдийн засгийн хөгжил болон байгаль орчноо хамгаалах асуудал бол "Энэ нь биш бол тэр нь " хэмээн сонгох сэдэв биш гэжээ.

Мөн бид хөгжлийг түргэтгэхийн зэрэгцээ чанартай, үр ашигтай, тогтвортой хөгжлийн төсөл, салбарыг тэргүүн байранд тавьж, түр зуурын хөгжлөөр бохирдол ихтэй салбар, төслийг оруулан ирж болохгүй юм. Хөрөнгө мөнгө татахдаа стандартыг дээшлүүлж, хэрэв бохирдолтой мөртөө байгаль орчинд сүйтгэл учруулдаг бол, яасан ч татан оруулахгүй байх хэрэгтэй гэжээ.

Өнөөдрийн Дундад улсад хөгжил болон хүрээлэн буй орчны хооронд зөрчил оршсоор байна. Хүрээлэн буй орчны асуудал маш хүнд ноцтой байна. Гэвч үүний зэрэгцээ цэнхэр тэнгэр, хөх уул, тунгалаг усыг хүмүүс улам ихээр хүсэх болжээ. Тэгвэл, иргэдийн уриалгад хэрхэн хариу барих вэ? Ерөнхий сайд Ли Кэчян БДАТИХ-д "Засгийн газрын ажлын тайлан" тавихдаа, хүрээлэн буй орчны бохирдол бол ардын амьжиргааг доройтуулж, иргэдийн сэтгэлийг зовоож байгаа учир үндсээр нь зохицуулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ: -Бид хүрээлэн буй орчны хуулийг хатуу хэрэгжүүлж, уг хуулийг санаатайгаар зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэж, их хэмжээний төлбөр ногдуулах хэрэгтэй. Огт ойшоохгүй байгаа этгээдээс хатуу хариуцлага нэхэмжилж, зохих торгууль шийтгэл оногдуулах хэрэгтэй" гэжээ.

Ядуу зүдүү амьдарч байсан Дундадын иргэд баяжих замд оруулдаг "Алт мөнгөн уул уурхайд" маш их сонирхолтой байсан боловч Дундадын өнөөгийн иргэд "Хөх уул, тунгалаг ус"-ыг ихээр хүсэх болжээ. Харин энэ зорилтыг биелүүлэхэд маш урт замналыг туулах хэрэгтэй бөгөөд талуудын хамтын хүчин чармайлт шаардлагатай юм.

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл