Хятад-Африкийн бизнес эрхлэгчдийн дээд түвшний энэ оны анхны форум 04-р сарын 21-нд Эфиопийн нийслэл Аддис Абебад байрлах Африкийн холбооны (АХБ) төв байранд нээгдэв. Энэхүү форум нь “Хятадын Африкийн практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн шинэ аяллыг нээх” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд засгийн газар, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, нийтийн байгууллагууд зэрэг 700 гаруй хүн оролцсон ажээ.
Этиопын Ерөнхийлөгч Тае хэлэхдээ “ Энэхүү форум цаг хугацааны хувьд тохирсон, маш чухал ач холбогдолтой юм. Африк худалдаа, хөрөнгө оруулалт, инновацын салбарт асар их боломжтой. Африкийн Эх газрын Чөлөөт Худалдааны Бүс албан ёсоор ашиглалтад орж, дижитал салбар хөгжиж байгаатай холбогдуулан Африк ирээдүйд маш сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байна”.
Африкийн Холбооны Комиссын дарга Юсуф хэлсэн үгэндээ, өнөөдрийн дэлхий тодорхойгүй хүчин зүйлээр дүүрэн байгаа тул Африк-Хятадын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг онцлов. “Энэ үеэр Африкийн бүтээгдэхүүнд Хятадын Засгийн газраас татваргүй бодлого явуулж буй талд талархал илэрхийлье. Хятадын компаниуд Африкт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байна.”
Африкийн Холбоонд суугаа БНХАУ-ын Төлөөлөгчийн газрын дарга Жян Фэн хэлэхдээ “ Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өмнө нь байгаагүй боломжуудтай тулгарч байна. Африк хөгжлийн асар их чадавхтай, харин Хятадын үйлдвэрлэлийн гинжин систем ч хүчирхэг хөгжлийн чиг хандлагыг харуулж байна. Би хоёр талын бизнес эрхлэгчдийг идэвхтэй харилцаж, хамтран ажиллаж, татваргүй арга хэмжээг бүрэн ашиглахыг уриалж байна.”
Африк Хятадын Худалдааны нийгэмлэгийн дарга, Хятадын Төмөр Замын Инженерингийн Этиоп дахь компанийн ерөнхий менежер Ли Чинюн хэлэхдээ “Бид Хятад-Африк компаниудын хооронд гүүр болж, хамтын ажиллагааны платформ бий болгож, Хятадын хөрөнгөтэй компаниудыг Африкт нутагшиж, орон нутгийн нийгэмд нэгдэхэд дэмжлэг үзүүлэх замаар Хятад-Африкийн эдийн засгийн хамтын ажиллагааг илүү гүнзгий, тогтвортой болгохыг эрмэлзэж байна.”
Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2025 онд Хятад-Африкийн худалдааны хэмжээ 348 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.7 хувиар өсөж, шинэ дээд амжилтыг тогтоосон байна.
Энэхүү удаагийн форум “1 үндсэн форум + 5 зэрэгцээ салбар форум”-ын загварыг ашиглаж, дэд бүтцийн барилга, уул уурхайн хөгжил, шинэ эрчим хүч ба дижитал эдийн засаг, санхүү ба худалдааны хамтын ажиллагаа, Импортын Ⅸ үзэсгэлэнгийн сурталчилгаа гэсэн таван гол агуулгад анхаарал хандуулсан ажээ.
