solongonews
Эрээн хотын хилийн худалдаа маш их идэвхтэй байна
2016-10-21 11:03
- Тэнгэр хүйтэрсэн учраас би Эрээн хотод ирж хэдэн хувцас худалдаж авсан юм гэж Эрээн хотын авто замын боомтын аянчдын нэвтрэх танхимд орж ирэхээр оочерлож байсан Монгол Улсын Замын-Үүд хотын Дэлгэрсан ярьлаа.

        Эрээн хот бол Хятад, Монголын хамтын том эх хуурайн боомт, Өөртөө Засах Орны “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын нэвтрэх чухал зам юм. Энэ жилийн эхний найман сард Эрээн хотын боомтоор орж ирсэн аянчдын тоо 1.27 сая гаруй хүнд хүрчээ. Үүнд хилээр 634 мянган хүн орж ирсэн ба 640 мянган хүн хилээр гарчээ. Дэлгэрсан бол Замын-Үүд Эрээн боомтоор үргэлж орж гарч байдаг иргэдийн нэг юм. Дэлгэрсан:

- Би Эрээн хотод үргэлж ирж амьдрал ахуйн бараа худалдаж авдаг, Эрээн боомт бидэнд маш их тус дэм үзүүлж байна гэж ярьлаа.

        Өнгөрсөн жил Эрээн боомтын гаалийн хяналт “Нэг цэгийн ажлын туршлага”-аар гол агуулга болгосон “Гурвыг холбох” боомтын өөрчлөлт хийсэн байна. Авто зам, төмөр замын гарц ба аянчдын машины гарцын хувьд гааль, хорио цээрийн товчоо хамтдаа тоног төхөөрөмжийг хянах, аянчныг авч яваа ачаатай нь хамтад нь хяналт шалгалт хийж, гаалийн журмыг 50 хувиар хялбарчлан боомтоор гарахад хялбарчилж өгчээ.

        Энэ жилийн тавдугаар сараас эхлэн аянчдын нэвтрэх танхимд аянчдад нэг удаа мэдүүлэлт хийх ажлыг хэрэгжүүлж, ачаа боодол нэг л удаагийн хянан шалгалтыг дамжих болсон байна. Эрээн боомтын илгээмжийн салбарын дарга Гао Жяньгүө:

        -“Гурвыг холбох” гаалийн бүрдүүлэлт шинэчлэхээс өмнө хилээр орж гарах аянчид хяналт шалгалт хорио цээр, боомт, хилийн шалгалтыг дамждаг. Учир нь бүх салбарын ажлын байцаалт адилгүй, хяналт шалгалтын агуулга адил бус, боодол ачаагаа заавал хоёр удаагийн хяналт шалгалтыг дамжсан байх хэрэгтэй байдаг. Өнөөдөр гурван замын ажлыг хоёр болгон нэгтгэж, боодол ачааг нэг удаа шалгах болгож, аянчдын боомтоор гарах явцыг хялбарчилсан байна. Дэргэрсан:

        - Одоо гаалийн бүрдүүлэлт хийх, боомт туулах хурдцын тал дээр маш хялбар болсон байна гэж ярьсан юм.

        Эрээн хотын хилийн хянан шалгах өртөөний цэгийн үүрэг үйлчилгээний тавдугаар салбарын зааварлагч Жилээт:

        - Хилээр нэвтрэх танхимд шинэ хэлбэрийн дижитал олон үйлчилгээтэй ухаалаг шалгах станц нээснээс хойш аянчдыг хянан шалгах ажил илүү хурдан болсны дээр зөв оновчтой болжээ гэж хэлсэн байна.

        Үүнээс гадна, хил нэвтрэх танхимд нийт зургаан аянчин зэрэг боомтоор гарч чадах болжээ. Энэхүү станц ашиглалтад орсны дараа аянчид зөвхөн паспортоо скан хийж, боомтоор орох ба хурууны хээ дарахад боомтын хаалга өөрөө нээгдэж, боомтоор маш хурдан нэвтрэх боломжтой юм.

        - Боомтын сайн ба муугийн стандартыг боомтоор гарах хурд ба үйлчилгээний чанараар тогтооно. Иймээс Өвөр Монгол орон нэг талаар дэд бүтцийн бүтээн байгуулалтын тал дээр сайтар анхаарч, нөгөө талаар үйлчилгээний тоног төхөөрөмжийг сайн бүтээн байгуулна. Сүүлийн хоёр жил Өвөр Монгол орон их хэмжээний хөрөнгө оруулж, боомтын бүтээн байгуулалтын хүчээ нэмэгдүүлсээр байна гэж Өөртөө Засах Орны худалдааны явдлын танхимын холбогдох хариуцлагатай ажилтан ярьж байлаа. Энэ жилийн 9 дүгээр сарын 3-ны өдөр Хятад, Монголын анхны хилийн худалдааны бүс болох Эрээн хотын худалдааны бүсийг туршин ажиллуулсан юм. Нийт 350 сая юаний хөрөнгө оруулж, иргэн болгон удаа бүрт 8000 юаниас доош үнийн дүнтэй тэнцэх бараа худалдан авбал импортын таатвараас чөлөөлөгдөнө. Дараагийн алхамд бизнесийн түрээс бууруулах, Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний худалдааны төрлийг нэмэгдүүлэх, гаалийн шалгалтын үйлчилгээний төвшнийг дээшлүүлэх зэрэг тал дээр Эрээн хотын хилийн худалдааны бүсийн хөгжлийг дэмжинэ. Есдүгээр сарын 19-ний өдөр Эрээн хот –Замын-үүд Хятад, Монголын хил дамнасан хамтын худалдааны бүс Хятад улс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл гаргаж, нийт 900 сая юаний хөрөнгө оруулан олон улсын арилжаа худалдаа, боловсруулах худалдаа, цогц албан татвар зэрэг үйлчилгээг голлон хөгжүүлж байна. Боомтоор нэвтрэх явцыг  хялбарчилж, хилийн худалдааны хотыг “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалттай уусалцах байдлыг ахиулж байна. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл