
Энэ зуны сурвалжлах аянаар Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг сууринд очиж 10 залуу малчин 5 сая юаний хөрөнгө оруулж махны компани байгуулсан тухай сайхан мэдээллийг бэлдэв.
Шилийнголын хонины мах улсын дотоод гадаадад нэртэй. Энэхүү зах зээлийн байр сууриндаа түшиглэн орлогоо нэмэгдүүлэх нь нэг хэсэг малчдын мөрөөдөл болж байлаа. Энэ оны 6 дугаар сард Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурины 10 залуу малчин хамтран 5 сая юаний хөрөнгө оруулж "Малчин холбоо" махны ХК байгуулсан байна. Тус компани энэ жилийн 6 сард улсад бүртгүүлжээ.
- Уламжлалт мал аж ахуйн арга хэлбэр нь орчин үеийн хөгжилд зохицохгүй болжээ. Сүүлийин хоёр жилд малын үнэ буурч байгаад малчид үнэхээр арга барагдаж байна. Бид байгаа юмаа өөрсдөө ашиглахын тулд энэхүү зүйлийг зоригтой сэдэж хийхэд хүрсэн юм гэж малчдын хоршооны гишүүн Дүүрэнбаяр ярилаа.
Завсрын наймаачид малын үнэ ханшийг дарж малчдын малыг худалдан авах, малчид өөрийн юмаа өөрөө бүтээгдэхүүн болгож чадахгүйг асуудал тулгарч байгааг мэдэж, байгалийн соргог сайхан өвс иддэг хонины махныхаа үр шимийг бусдад таниулан, сэтгэл нэгдэн, тал нутгийнхаа хишгийг олуулаа хүртэх гэж зорьсон нь эдгээр малчин залуусын хүсэл мөрөөдөл байлаа.
Залуус Бээжинд очин зах зээлд судалгаа хийж, тухайн газрын хувийн хоолны газар, супэрмаркет аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, энэ ондоо 20 мянган хурга борлуулахаар болов. "Малчин холбоо" ХК-ийн "Монгол хил" брэнд нь бохирдолгүй, тэжээлийн бус байгалийн гэдгээрээ үнэ ханшийн хувьд өндөр байдаг байна. Тэд тухайн газрын малчдаас зах зээлийн үнээс өндөр үнээр мал худалдан авч, хошуунд аваачин, хошуунаас Бээжин уруу зөөдөг.
Мандахбулаг суурины засгийн газраас тэдэнд ажлын байр гарган өгч, нэлээд тус дэмжлэг үзүүлжээ. Залуу малчид ч улс орны хүрээнд болдог мал аж ахуйн туршлага судлах хуралд алгасалгүй оролцож, өөрсдийн мэдлэг боловсролоо тэлсээр байдаг аж.
