solongonews
ӨМӨЗО ирэх 5 жилд ойн хамрах хүрээг 23.5 хувьд хүрэхээр төлөвлөж байна
2021-01-06 16:09
ӨМӨЗО ирэх 5 жилд ойн хамрах хүрээг 23.5 хувьд хүрэхээр төлөвлөж байна.

Nрэх таван жилд Өвөр Монгол ой модны экологийн бүтээн байгуулалтыг 50 сая мү (нэг га =15 мү), тал нутгийн экологийн бүтээн байгуулалтыг 75 сая мү болгож, ойн хамрах хүрээг 23.5% болгож, Хятадын хойд хэсэгт экологийн аюулгүй байдлын чухал бүсийг бий болгох болно.

ӨМӨЗО-ы Ой, бэлчээрийн газрын товчооны захирал Хао Ингийн хэлснээр, Өвөр Монгол нь арга хэмжээг орон нутгийн нөхцөлд тохируулан өөр өөр бодлого хэрэгжүүлэх зарчмыг баримтална. Шар мөрний экологийн гол бүс, зүүн хойд ойн бүс, хойд зүгийн элсний хяналтын бүсийг барих ажлыг нэгдэлтэй ахиулж, байгалийн экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулна. 2025 он гэхэд нийт бүс нутгийн ойн сангийн хэмжээ 1.65 тэрбум шоо метрт хүрэх, бэлчээрийн ургамлын бүрхэвч 45% тогтвортой, намгархаг газрыг хамгаалах хэмжээ 32%-иас дээш болгох урьдчилсан тооцоо гарчээ.

Хао Ин хэлэхдээ, Өвөр Монгол нь усны хэмжээгээр бодлого хэрэгжүүлэх зарчмыг баримталж, ой, өвсний экологийн гол төслүүдэд тулгуурлаж, газрыг их хэмжээгээр ногооруулах ажлыг үргэлжлүүлэн хийж, бэлчээрийн экологийн нөхөн сэргээлтийг үргэлжлүүлэн хийнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдээр үндсэн хэсэг болгосон байгалийн хамгаалалтын  системийг байгуулах ажлыг түргэтгэж, Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт, нөхөн сэргээх ажлыг дэмжихэд анхаарч ажиллана гэжээ.

Өвөр Монгол нь хамгаалалт, байгалийн нөхөн сэргээлтийг нэн тэргүүнд тавих зарчмыг баримталж, цөлийн байгалийн ой, өвс ургамлын бүрхэвчийг хатуу хамгаална. Ой, өвс ургамалжилтын ажилд анхаарч ерөнхийлсөн арга хэмжээ авч, элсний урьдчилан сэргийлэлт, хяналтыг өргөн хүрээнд үргэлжлүүлэн ахиулж, Хорчин, Хулан шарга даага, Үзэмчин

Зэрэг газар нутаг дахь элсэрхэг газрыг засан сайжруулах ажлын ахицыг хурдасгах болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл