solongonews
6.43 тэрбум юаний хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа
2016-09-04 23:18
”Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны форум”-ын Хөрөнгө оруулалтын орчныг танилцуулах хурал 9 дүгээр сарын 4-ний өдөр боллоо.

    Хурлын үеэр Шилийнголын гол салбар болох гадаад худалдаа, эрчим хүч үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд,  Хятад, Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба нийт гэрээний хөрөнгийн хэмжээ 6.43 тэрбум юаньд хүрсэн.

Хуралд Монгол, Оросын аж ахуйн нэгжээс гадна дотоодын Тяньжин, Шаньши, Хэбэй зэрэг 150 гаруй аж ахуйн нэгж, нийгэмлэгийн 230 гаруй төлөөлөгчид оролцлоо. Шилийнгол аймаг болон Монгол, Орос хоорондын хөгжлийн нөөц орон зай бүхий аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экологийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулах, цэвэр эрчим хүч зэрэг гол гурван салбарын хүрээнд Шилийнгол аймгийн төлөөлөгчид танилцуулга хийсэн бол бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчид ч мөн төслөө танилцуулсан байна.   /Бэлтгэсэн нь М.БАНДИ, Т.БУЯНХИШИГ/ 

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл