solongonews
Малчин тариачид шинэ байранд сууж, шинэ амьдралаа эхлүүллээ
2016-06-29 15:49
Энэ жил Өвөр Монгол 200 мянган өрхийн нурах аюултай байр байшинг засан сэлбэх үүргийг биелүүлэхээр тогтжээ.

Өнгөрсөн жилийн эцэс болтол Өвөр Монголын хөдөө тосгоны нурах аюултай байр байшинг засан сэлбэх төслийн хэрэгжилтээр өнгөрсөн жилийн эцэс болоход 833 мянган малчин тариачид шинэ байшинд сууж, шинэ амьдралаа эхлүүлсэн байна. Энэ жил Өвөр Монгол мөн 200 мянган өрхийн нурах аюултай байр байшинг засан сэлбэх үүргийг биелүүлэхээр тогтжээ. Энэ нь “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилтийн үүргийг тогтсон хугацаанд биелүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлэх болно.

Хятад улсаас хөдөө тосгоны нурах аюултай байр байшинг засан сэлбэх төслийн туршилтын чигийн ажлыг Өвөр Монголд хэрэгжүүлснээс хойш Өвөр Монголын нурах аюултай байр байшингийн төсөлд оруулах хөрөнгө оруулалт жил дараалан нэмэгдсээр ирсэн байна. ӨМӨЗО-ны санхүүгийн газраас нурах аюултай байр байшинг засан сэлбэх төсөлд хамрагдсан өрх бүрд 3800 юанийн нөхөн олговор олгож байсан бол 6000 юань болгон нэмсэн байна. Аймаг хот болон хошуу шяний бүрэн хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгийг нэмбэл өрх бүр 11232 юанийн нөхөн олговор авах болсон бөгөөд энэ нь улсын нөхөн олговрын мөнгөний стандартаас 3732 юаниар илүү болжээ.

Аймаг хот, хошуу шяний санхүүгийн орлого хангалтгүйгээс бүрэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа зэрэг хөдөө тосгоны нурах аюултай байр байшинг засан сэлбэх төсөлд тулгарсан асуудалд зориулан аймаг хот болон хошуу шяний шатны бүрэн хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгийг ӨМӨЗО-ны санхүүгийн газраас хариуцан санхүүжүүлэхээр болжээ. 2014 онд Өвөр Монголын хэмжээнд хил хязгаар орон болон гурван үндэстний цөөнхийн оршин суугаа аймаг хот болон хошуу шяний бүрэн хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгийг ч ӨЗО-ны санхүүгийн газраас хариуцан санхүүжүүлэх болсон байна. Энэ нь Өвөр Монголын хөдөө тосгоны нурах аюултай байр байшинг засан сэлбэх төслийн хэрэгжилтийн ахиц дэвшилд хүрд нэмжээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.mgyxw.net/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл