Ойрын өдрүүдэд Хятадын Хунань мужийн Чан Ша хотноо болсон Хятад улсын хүүхэд багачуудын сонин сэтгүүлийн 24 дэх оны ээлжит хурал болж, хурал дээр “Өвөр Монголын Багачуудын сонин” Хятад улсын 6 дахь удаагийн “Хүүхэд багачуудын сонин сэтгүүлийн шилдэг шагнал”-ыг хүртжээ.


“Өвөр Монголын Багачуудын сонин” Хятад улсын хэмжээнд цорын ганц монгол хэлээр хэвлэгдэж буй хүүхэд багачуудад зориулсан сонины хувьд уламжлалт өв соёлоо өвлөн залгамжлах, мэдээ мэдээлэл хүртээх, хүүхэд багачууд мэдлэг боловсролоо нэмэгдүүлэхэд тусалдаг болно. Ялангуяа хүүхэд багачуудыг сонины газраас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд аль болох гар бие оролцуулдаг нь хойч үеийнхний эх хэлээ шамдан сурах урам зоригийг нь хөвчилж өгдөг байна.

