ОХУ-тай хиллэх хил дээр оршдог тус хот нь БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хилийн боомт билээ. 736 хавтгай дөрвөлжин километр нутагт 300,000 (2013 оны байдлаар) гаруй хүн оршин суудаг.
Манжуур хот Хөлөнбуйр хотын баруун хойд хэсэгт оршино. Зүүн, өмнөд, баруун талаараа Шинэ Барга Зүүн хошуу, Шинэ Барга Баруун хошуутай, хойд талаараа Оросын Холбооны Улстай хиллэнэ. Манжуур хот болон хоёр улсын хил дээр байдаг Авгайт арлын хойд талд Оросын Забайкальск хот оршино.
Манжуур нь Хөлөнбуйрын тал хээр нутагт орших бөгөөд өмнө талд нь 2,339 км² талбайтай, дундаж гүн нь 5.7 м бүхий Хөлөн нуур бий.
Манжуурын цас мөсний баяр жил бүрийн өвөл 2, эсвэл 3-р сард зохиогддог.
Төмөр зам нь Бээжингээс Москва орох Транс-Сибирийн төмөр замын Транс-Манжуурын салбар нь тус өртөөгөөр дайрдаг. Мөн Чита, Краснокаменск, Эрхүү, Улаан-Үд рүү зорчигч тээврийн галт тэрэг зорчдог
Манжуурын нисэх онгоцны буудал хотын баруун хэсэгт байрлах бөгөөд Хятадын нийслэл Бээжин, Өвөр Монголын төв Хөххот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу тогтмол нислэгтэй.







