solongonews
Ардын сайт-ӨМӨСХ стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
2016-04-12 11:03
Ардын сайт-ӨМӨСХ стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ардын сайт-Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Ардын сайт нь дэлхийн арван том сонины нэг гэгдэх “Ардын өдрийн сонин”-г эрхлэн байгуулсан мэдээллийн сайт юм. 1997 онд байгуулагдсан уг сайт нь дэлхийн хамгийн том цахим мэдээллийн хэрэгслийн нэг болно.

Уг арга хэмжээнд ӨМӨЗО-ны Суртал ухуулгын албаны орлогч дарга Жөү Чүньже, ӨМӨЗО-ны Интернэт мэдээллийн албаны дарга Ван Шиоте, Ардын сайтын дарга Ниү Ибинь, ӨМӨСХ-ны дарга Ван Кай, Ү Хайлүн зэрэг удирдлага, албан тушаалтнууд оролцов. Стратегийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурснаар Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийн эх сурвалжийг өргөжүүлж, мэдээллийн хэрэгсэл хоорондын солилцооны хөгжлийг ахиулах шинэ амжилтын гүүрийг тавьж байгаа болно. Энэхүү арга хэмжээ нь Ардын Өдрийн Сонин болон Өвөр Монголын Өдрийн Сонины хамтын ажиллагааны цаашдын хөгжилд том хувь нэмэр оруулах юм.

Зургийг Хөү Рүй

Зохиогч: С. Саранчимэг
Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл