Монгол Улсын Хүүхдийн ордон болон 102-р дунд сургуулийн багш сурагчдыг хамарсан 100 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан 7 дугаар сарын 26-ны үдээс өмнө Хөххотын Монгол Үндэстний Сургуульд айлчлав.

Энэхүү үйл ажиллагаа нь “Монгол Улсын зуун хүүхдийн Өвөр Монгол дахь зуслан” нэрийн дор явагдаж байгаа болно.

Уг үйл ажиллагааны үеэр Монгол Улсын сурагчид Өвөр Монгол нутагтай үеийнхэнтэйгээ танилцаж, найзуудын хамт Хөхотын Монгол үндэстний сургуулийн үндэстний соёл иргэншлийн өргөө, номын сан, хоолны газар, тоглолтын газар, спортын ордонгоор аялж, сурагчид үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна.

Уг “Зуслан”-гийн арга хэмжээг энэ сарын 26-31-ний өдрүүдэд Өвөр Монголын Хөххот, Бугат хот, Ордос хот, Эрээн хотуудаар үргэлжлүүлэх болно.

