solongonews
“Нэгдсэн Холбооны Цом” APP-ийн анхдугаар тэмцээн Хөххотод болж өндөрлөв
2015-06-03 16:37
Өвөр Монголын залуучуудад шинийг эрэлхийлэн бүтээн босгох ухамсар суулгах сайн сайхан орчин нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

6 дугаар сарын 2-ны өдөр ӨЗО-ны Эвлэлийн хороо, ӨЗО-ны эдийн засаг мэдээлэл холбооны зөвлөл, Худалдааны явдлын танхимаас зохион байгуулсан Өвөр Монгол залуучуудын “Нэгдсэн Холбоот цом” APP-ийн анхдугаар тэмцээн Хөххотод болж өндөрлөв.

Энэ удаагийн тэмцээн нь энэ жилийн 3 дугаар сараас эхлэн явагдаж, бүх их дээд сургууль, бүх мэргэжлийн хүмүүсийг хамарсан 237 баг бүртгүүлж, шалгаруулалтаар 94 баг ӨЗО-ны тэмцээнд оролцов. Тэмцээн нь APP-ийн үзүүлэн болон асуулт хариулт гэх хоёр хэлбэрээр явагдаж, шүүгчид APP-ийн ирээдүйн хөгжлийн хандаш, мэргэжлийн давуу тал, зах зээлийн хэрэгцээ шаардлага зэргээр стандартчилж, APP-ийн бүтээлч чанар, татах хүч ба өрсөлдөх хүчийг хянан үнэлж, 12 APP-ийг шалгаруулжээ.

Энэхүү үйл ажиллагаа  залуучуудад шинийг эрэлхийлэн бүтээн босгох ухамсар суулгах сайн сайхан орчин нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл