Арван нэгдүгээр сарын 22-ны үдээс өмнө ХКН-ын Хөххотын хорооны албаныхан намын гишүүд удирдлагуудаа зохион байгуулан их хурлын нээлтийн ёслолын телевизийн шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэж, дарга Ли Жихэний тавьсан илтгэлийг сонссон байна.
Тэд үзэхдээ, илтгэл нь ололт амжилт дүгнэж, цагийн байдалд шинжилгээ судалгаа хийсэн, тэрчлэн цаашдын 5 жилийн ажлыг төлөвлөж, Өвөр Монголын үндэстнүүд, ард түмэнд сайн сайхан аугаа төсвийг төлөвлөж өгсөн байна гэж үзжээ.
ХКН-ын Ордос хотын Дүн Шэн дүүргийн хорооны багшлагчдын багийн дарга Чи Руфэн: - ӨМӨЗО-ны цаашдын 5 жилийн төлөвлөгөө ба хөгжлийн чиглэлийг сонсоод Өвөр Монгол хийгээд нутаг усны хөгжилд итгэл төгөлдөр боллоо. Багшлагчдын багийн даргын хувьд миний бие хурлын үзэл санааг үндсэн шатны дарга олон түмэнд бүх талаар зөв оновчтой сайн дамжуулна гэж цаашдын ажлынхаа тухай ярив.
Ли Жихэн даргын илтгэл хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байна. Цаашдын хөгжлийн төлөвлөгөө нь оновчтой, ялангуяа бохирдолгүй аж ахуйн тухай ярьсан агуулга нь миний анхаарлыг илүү их татлаа. Зорилт чиглэл тодорхой болсон. Дараагийн ажлын гол нь сайн хэрэгжүүлэхэд л байна гэж ХКН-ын Бугат хотын Дүн Хэн дүүргийн хорооны дарга Ли Яньхуа ярилаа.
