solongonews
Хятад улсын номын 26 дахь номын үзэсгэлэнд 416,8 мянган ном дэлгэгджээ
2016-08-02 10:17
Гурван өдөр үргэлжилсэн Хятад улсын номын 26 дахь үзэсгэлэн 7 дугаар сарын 30-ны өдөр өндөрлөлөө.

    Номын үзэсгэлэнд 237 мянган төрлийн 416.8 мянган ширхэг ном дэлгэгдэж, үзэсгэлэнг сонирхсон хүний тоо 716 мянгад хүрчээ.

Үзэсгэлэн Бугат, Ү Хай, Улаанцав зэрэг гурван хотод салбар талбай гаргаж, гол талбай болох Бугат хотын үзэсгэлэнгийн төвд худалдсан хэвлэлийн бүтээгдэхүүн нийт 160 790 000 ширхэгт хүрч, тухайн талбайд 1.0223 сая ном зарсан байна.

    Юй Чююй, Янь Жүннян, Ван Личюнь, Жүө Дашинь, Цао Вэньшюань зэрэг 22 соёлын алдартнууд морилон саатаж, уншигчдын уулзалт, шинэ номын хурим, ярилцлага, гарын үсгээ үлдээж ном зарах зэрэг үйл ажиллагаагаар уншигчидтай уулзаж, ном уншсан сэтгэгдэл, олон нийт ном унших зуршилтай болох зэрэг талаар үзэл бодлоо солилцсон байна. Мөн Хятад улсын арван содон уншигчийг шагнан урамшуулж, уншигчдын уулзалт зэрэг 150 гаруй үйл ажиллагааг зохион байгуулжээ.

       Хятад улсын бүх орон нутгаас хүрэлцэн ирж үзэсгэлэнд оролцсон 89 хэвлэлийн байгууллага нэгж Бугат хотод 130 мянган ном бэлэглэсэн байна. Утга зохиол, хүүхэд багачууд, технологи, эрүүл мэнд зэрэг олон төрлийг хамарсан номуудыг Бугат хотын тал нутгийн номын өргөө, олон нийтийн номын сан болон нийгэм дүүрэг, цэргийн номын өргөөнд бэлэглэсэн байна.

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл