solongonews
Эрээн боомтоор хил гардаг Хятад- Европын галт тэрэг 100 удааг давав
2016-10-21 11:08
Хятад- Европ хүрэх галт тэрэг 2016 оны 9-р сарын 26-ны өдрөөс Эрээн боомтоор дамжин Европ тив хүрэх аяллаа эхлүүлэв.

        Энэ нь энэ жилийн Эрээн боомтоор аялж байгаа зуу дахь галт тэрэг юм. 9-р сарын 26-ны өдрийг хүртэл энэ жил Эрээн боомтоор Хятад-Европын галт тэрэг зуун удаа аялж өнгөрсөн байна. Үүнд, 64 удаа хилээр орж ирсэн ба үүний 36 удаа нь хилээр гарч, хилээр орж гарсан давтамж нь өнгөрсөн жилийн мөн үеэс 2.3 дахин нэмэгдэв.

        Эрээнхот нь Хятад, Монголын хамгийн том хуурай замын боомт бөгөөд улсын “Нэг бүс нэг зам" болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа юм. Хятад-Европын галт тэрэгний хил гарах хурдыг дэмжиж, Эрээн хилийн хяналтын газар, Эрээний галт тэрэгний өртөө, Гааль, хяналтын газар хамтран хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлж, машины загвар, тоо хэмжээ, зөөх ачаа болон ирэх цаг хугацаа зэрэгт 24 цагийн турш шуурхай хяналт хийдэг байна. Энэ галт тэрэгний боомтод зогсох цагийг багасган, бүтэн өдрийн туршид боомтоор саадгүй нэвтэрэхийг дэмжсэн байна.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл