solongonews
Цагаан тосны үйлчилгээ
2016-09-06 11:29
Бид цагаан идээ дундаа онцлогт идээний төрөл болох цагаан тосны анагаах үйлчилгээний тухай та бүхэндээ нарийн ойлголт өгөхөөр Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн хорооны эмч
\nСодгэрэлтэй ярилцлаа.


    Цагаан тос нь  монголчуудын зун намартаа хурааж, өвөл хаврын нөөц идээ болгодог шим тэжээлтэй, үнэр анхилам, хүчиллэг амттай нэгэн төрлийн цагаан идээн бүтээгдэхүүн юм. Цагаан тосыг нутаг нутгийнхан өөр өөр аргаар боловсруулдаг ч ерөнхийдөө зун намар хурааж нөөцөлсөн зөөхийгөө хайлж шар тосыг нь ялгаж аваад үлдсэн цагаан тосыг нь агаар нэвтрэх саванд хадгалах буюу хонины гүзээнд хийж царцаагаад өвлийн хүнсэндээ нөөцөлдөг. Үүнийг цагаан тос, хайлуулсан тос, ээзгий хольсныг нь бас хольсон тос гэх зэргээр нэрлэдэг. Цагаан тосыг цайнд хийж уухад өег бөгөөд ходоод гэдэсний шингээлтийг сайжруулахаас гадна хор тайлах үйлчилгээтэй. Содгэрэл эмч:

- Цагаан тос сэрүүн чанартай, суулгахыг зогсоон, уушгины архаг ханиалга, хий шар ус, шулуун гэдэсний халууныг арилгахад тустай. Цагаан тосны шим тэжээл нь өндөр, элбэг, ходоодны хүчлийг тохируулах үйлчилгээтэй гэдгийг судалгаагаар баталсан юм гэж тайлбарлалаа.
Монголчууд аль эртнээс цагаан идээг идээний дээж, хамгийн ариун эрхэм хэмээн дээдэлж, бэлгэ зөгнөл, ерөөл бэлгэдэлтэй сайн сайхан бүхнийг сүүгээр зүйрлэдэг. Ийнхүү идээний дээж  сүүгээр хийсэн цагаан тос ч мөн шим бүрдсэн идээ болохоор барахгүй гарцаагүй гайхам сайн үйлчилгээтэй. Содгэрэл эмч цааш нь үргэлжлүүлэн:

- Цагаан тосыг эмчилгээнд бол ер нь биеийн хорыг тайлж, ходоодны галын илчийг сэлбэх, хийг дарах, гоо сайханд болон өтгөн, шингэн хоригдоход хэрэглэдэг. Цагаан тосонд тос бага агуулагддаг учраас даралт өндөр, цусны өөх ихтэй хүн идэж болно. Мөн уураг элбэг агуулагддаг учир байнга цайндаа хийж уух нь шим тэжээл нөхөж, тамир тэнхээг сайжруулан өнгө зүсийг сайхан болгоно гэж зөвлөлөө.

Зохиогч: Зулаа
Найруулагч: САРАА
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл