solongonews
Үндэстний эв нэгдлийн найрал хөгжим уянгална
2016-11-24 15:24
ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн X хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 17

Хянган аймгийн төв Улаанхот нь олон үндэстэн холилдон суурьшсан газар юм. Тиймээс Улаанхот нь үндэстний эв нэгдлийн ажлыг ихэд чухалчилж, улмаар Ай Гүө /Улсаа хайрлах/ гудамжны иргэдийн албан мэтийн үндэстний эв нэгдлийн жишээч байгууллага гарсан байна.

Олны хүчинд үйлс солонгорно гэдгээр Улаанхотын Ай Гүө гудамжны иргэдийн албанаас үндэстний эв нэгдлийн тугийг өндөр мандуулж, үндэстнүүд сэтгэл зүрхээ нэгтгэн гар гараа холбох сайн сайхан уламжлалыг залгамжлан бадруулж, үндэстнүүдийн сайн сайхан оюун санааны гэр орныг байгуулахаар хичээснээс Ма Хэюй мэтийн олны ашиг тусыг боддог, үндэстний нэгдэл давшилтын тэргүүний хувь хүн олон олон гарч, хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан үйл явдал эндээс дуулдаж, Ай Гүө гудамжны үндэстний нэгдэл дэвшлийн яруу дуулал нь олон түмний дунд уянгална.

Үндэстний эв нэгдлийн найрал хөгжим уянгална

Гудамжны иргэдийн албанаас ядуу нэгнээ тэтгэн тусалж, гачигдсан цагт түшиг тулгуур болж, сэтгэлийг нь дулаалж, амьдралд нь тусламж болж байдаг. Хүү охин нь тархины өвчинд нэрвэгдээд олон жил болж байгаа 80 насны давааг давсан Бао Оюунгэрэл гуай иргэдийн албаны тухай ярихдаа халуун нулимс бөмбөрүүлж байлаа. Оршин суугчдын амьдралын түвшнийг нь дээшлүүлж, намын хайр халамжийг хүртээх зорилгоор тус гудамжнаас иргэдийнхээ нүдний өмнөх хүнд бэрхийг нь шийдвэрлэхийн хамт, бодит байдалтайгаа уялдуулан урт хугацааны шийдвэрлэх төсөл тогтоож, харьяан дахь аж ахуй, байгууллага нэгж, нийгмийн зохион байгуулалттайгаар хүнд бэрх амьдралтай иргэддээ туслан, нийт 80 мянга гаруй юанийн тусламж хүртээсэн байна. Гудамжны хөдөлмөрийн баталгааны хэсгээс цөөн тоот үндэстний оршин суугчдад туслан ажил үйлс босгон, тэтгэлгийн төсөл гаргажээ. Одоо цөөн тоот үндэстний 5 иргэнд туслан үйлс босгож, 24 иргэнийг ажилд оруулсан байна.

200 гаруй метр квадрат ресторан эрхэлж байгаа Ма Хэюй хотон үндэстэн. Зан заншлын хувьд маш олон өөр өөр газар байдгаас хааяа заримдаа эндүүрэл ба зөрчил гарах нь дамжиггүй. Ийм тохиолдолд Ма Хэюй харилцан ойлголцож байж итгэлээ олно гэдгийг мэдэж, өөрийн үндэстний цээр ёсыг олон түмэнд тайлбарлаж өгдөг байна. Энэ олон жилийн хугацаанд 12 хүн ажилд авч ажиллуулж байсан бол монгол, хятад үндэстэн бүгд байжээ.

Хэний хүүхэд нь өвдсөн, хэний гэрт нь бороо гоождог зэргийг алганы хээ шиг мэддэг Мяо үндэстний Хань Чинлин гуай гэж бий. Намын гишүүний хувьд тэрээр өөрийгөө чанга шаардан, аливаа чөлөөт цагаа нийгэм дүүргийн үйлсэд өргөжээ. Сүүлийн жилүүдэд тус гудамж нь үндэстний эв нэгдлийг үүсгэн байгуулах үйл ажиллагаа зохион байгуулсанд Хань Чинлин гуай үндэстний эв нэгдлийн тухай хууль дүрмийг суралцахыг үйл ажиллагааны нэгэн агуулга болгожээ. Хань Чинлин мөн байнга ном сонин уншдаг бөгөөд энэ тухай ярихдаа:

- Өтлөхөд суралцахгүй бол тархи толгой сэргэг бус болно. Ном сонин уншиж улс гүрний төрийн бодлогыг тодорхой ойлгоно гэлээ.

Үндэстний нягтралын хүч чангарч, цөөн тоот үндэстний оршин суугчид нийгэм дүүргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гудамж дүүргийн үндэстний эв нэгдлийн уур амьсгал өдрөөс өдөр өтгөрнө. Хотоос зохион байгуулсан Улаанхотын соёл урлагийн наадамд тус гудамж нь “Үндэстний эв нэгдлийн төлөө гар гараа холбож, эв нэгдэлтэй, эрх тэгш хөгжлийн төлөө сэтгэл сэтгэлээ холбох” урлагийн үзүүлбэр гаргаж, өөрсдөө найруулан тоглосон 16 үндэстний тоглолтоор үзэгч олны таашаалыг олсон юм. Оршин суугчдаас зохион байгуулсан “Адуучин” ахмадуудын урлагийн баг нь дүүргийн иргэдэд зориулж байнга урлагийн үзүүлбэр сонирхуулж, олны хайр хүртээлийг олж байна. Багийн дарга Чи Хүйюань хэлэхдээ:

- Манай багийн гишүүнд монгол, хотон, солонгос зэрэг үндэстэн хамрагддаг. Тоглолт дэглэхдээ олон үндэстний соёл урлагийн шилдэг бүтээлийг гол болгодог гэлээ. Өнгөрсөн жил тус гудамж нь мөн монгол хятад хос хэлний “Жижигхэн үйл ажиллагаагаар томоохон нэгдлийг дайчилна” нэртэй үндэстний эв нэгдлийн жишээч хүмүүсийн үлгэрийн номоо хэвлүүлэн, дэргэдэх жишээчээр дуурайлын үйл хэрэг үзүүлсэн байна. Мөн үндэстний эв нэгдлийн сэдэвт уран илтгэлийн тэмцээн, үндэстний хувцас хатгамлын үзэсгэлэн, үндэстний уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн зэргийг зохион байгуулж, нийгмийн өндөр үнэлэлтийг олсон байна.

Тус гудамжны оршин суугчийн нэг, монгол үндэстний ардын авьяастан Бай Кайхуагийн зохион байгуулсан үндэстний хатгамлын сургалт нь олны таашаалд хүрч , сурагчийн тоо нь 100-г давсан бол монгол үлгэр холбоо нь мөн тус гудамжны оршин суугчдын халуун хүрээллийг хүртэж , олны дунд өргөнөөр уламжлагдаж , тоглолтын тайзанд гардаг болов. Гудамжны иргэдийн албанаас бас олон үндэстний оршин суугчдын харилцааг сайжруулах үйл гэргийг үзүүлэн , баяр тэмдэглэлт өдрүүдэд үндэстний зан заншлын мэдлэгийн тэмцээн, үндэстний соёл урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж, хоёр жил гаруйн хугацаанд 50 гаруй удаагийн арга хэмжээ зохион байгуулсан байна.

Зохиогч: Шюанши, Хурц, Хишигбуян, Бүрэнбаяр, Хөвчин
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл