solongonews
“Зуслан”-гийн ажиллагаа үргэлжилж байна
2015-07-27 03:27
“Зуслан”-гийн ажиллагаа үргэлжилсээр...

“Зуслан”-гийн ажиллагааны багийнхан 7 дугаар сарын 26-ны үдээс хойш Өвөр Монголын Музей болон Шинжлэх ухааны ордонгоор аялав.

Тэд Өвөр Монгол нутгийн түүхийн улбаа, эртний амьтан ургамал, соёл иргэншилтэй танилцан, мөн дэвшилт мэргэжил, технологийн тухай сонирхож, мэлмий сонороо мялаажээ.

Монгол Улсын 102-р дунд сургуулийн сурагч Г.Золзаяа: - Би өмнө нь Өвөр Монголыг бол хятадын үндэстэн, манай Монголтой хамаагүй байхаа гэсэн ойлголттой байсан. Харин музейг үзээд одоо ойлголт өөр болсон.... Мөн би Рашаан гэдэг сайхан найзтай танилцсан, тэгээд бид маргааш уулзана. Маргаашийг хүсэн хүлээж байна гэлээ.

 

Зохиогч: Буянхишиг, Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл