solongonews
“Залуучууд-найрамдал” урлагийн тоглолт болов
2015-07-28 00:25
Хоёр орны сурагчид улс орон, тал нутгаа магтан дуулж, тансаг амьдралын дүр төрхийг харуулав.

Монгол Улсын багш сурагчдын зуслангийн арга хэмжээний чухал агуулга болох Дундад улсын Хөххот болон Монгол Улсын Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн багш сурагчдын хамтарсан “Залуучууд, найрамдал” тоглолт 7 дугаар сарын 27-нд Хөххотын 2-р дунд сургуульд болж өнгөрлөө.

Энэ удаагийн тоглолт МУСТА, МХО-ын морин хуурын багш Л.Хүрэлбаатараар удирдуулсан “Монгол аялгуу”, 102-р дунд сургуулийн сурагчдын дуулсан “Монгол ардын дууны цоморлог” болон Өвөр Монголын хип хоп бүжиг “Breaking”, найрал дуу “Дундад улсын мөрөөдөл” зэрэг нийт 23 тоглолтоос бүрдсэн байна. Хоёр орны сурагчид улс орон, тал нутгаа магтан дуулж, тансаг амьдралын дүр төрхийг харуулав.

Сайн багшийн удирдлага, эцэг эх, бяцхан бүжигчид, дуучид, хөгжимчдийн хичээл зүтгэл шингэсэн тоглолтыг морилон саатсан үзэгчид хүндэтгэн хүлээн авч үзлээ.

Зохиогч: Сүлдээ, Буянхишиг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл