Нийт тосгоны 30 гаруй намын гишүүн их хурлын амжилттай явцыг хамтдаа сонирхон хүлээн авч, илтгэлийн тухай гүн сэтгэгдэлтэй байв. Тосгоны Намын Ерөнхий үүрийн нарийн бичгийн дарга Тянь Иүфен:
- Сүүлийн жилүүдээс тоног төхөөрөмжийн иж бүрдэл бүхий тариалан, загварчилсан тэжээн үржүүлэх аж ахуй зэргийг хөгжүүлэхээр дамжин манай тосгоны тариачдын орлого мэдэгдэхүйц ихээр нэмэгджээ. Нарийн бичгийн дарга Ли Жихэн илтгэлдээ:
- Өөртөө Засах Орноос тариачдад ашиг хүртээх ажлын эрчмээ үргэлжлэн чангаруулж, тариачдад илүү олон хөгжлийн үр ашгийг хүртээнэ гэж хэллээ. Энэхүү сайн чимээ тариачин бидний хичээн ажиллах эрч хүчийг улам хөвчилсөн гэж чин сэтгэлийн үгээ дэлгэлээ.
Түнляо хотын Найман хошууны Жы Ань суурингийн Бага байшинт тосгоны нарийн бичгийн дарга Лиу Вэйгуан:
- Илтгэлд ард иргэдийн амьжиргааг сайжруулж, олон түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэхийг олон удаа дурджээ. Энэ маш урамтай санагдлаа. Тосгонд суугаа удирдах ажилтны хувьд бид эрхбиш тушаал хариуцлагаа сайтар гүйцэтгэж, ядуурлаас ангижруулан тулгамдсан асуудлыг шийдэж, тосгоны иргэдийг баяжин чинээлэгжүүлэхээр үргэлжлэн хүчин чармайлт гаргана гэж ярьлаа.
Хянган аймгийн Соёл, спорт, хэвлэл мэдээлэл, радио телевиз товчооны дарга Рэнь Юйжүн:
- Илтгэлд дурдсан социализмын тэргүүний дэвшилтэт соёлыг ихээр уламжлан бадруулах тухай агуулга хүмүүсийн зоригийг хөвчилж чадлаа. Цаашид бид олон нийтийн соёлын үйлчилгээний систем, шилдэг уран бүтээлээ зохион бүтээх систем, сүүлийн үеийн соёлын зах зээлийн систем зэргийг сайтар бий болгож, соёлын их хөгжил цэцэглэлтийг ахиулахад зохих хэмжээний хувь нэмрээ оруулна гэж зоригоо илтгэж байлаа.
Хайлар хотын хоёрдугаар дунд сургуулийн багш Мяо Чян догдолсон сэтгэлээ дарж ядан байгаа нь нүднээ илхэн байсан юм. Тэрээр:
- Илтгэлд ард түмэнд таалагдсан боловсролыг идэвхтэй сайтар өрнүүлж, үндэстний сурган хүмүүжлийг голлон хөгжүүлж, чанартай шилдэг сурган хүмүүжлийн баялгийг хамрах цар хүрээг өргөжүүлнэ гэж дурдсан байна. Ингэснээр боловсролын ажилтнуудад илүү өндөр шаардлага тавьсан байна. Миний бие ардын багш болсны хувьд өгөөмөр хайраа өсвөр үеийн хүүхдүүддээ зориулж, уураг тархины оюун ухаан эрдэм мэдлэгээ энхрий сурагчиддаа харамгүй уламжилна гэж урам зоригтойгоор илтгэлээ.
