Номын 26 дахь үзэсгэлэн яармаг болно
2016-06-30 10:40
Дөрөвдүгээр сарын 12-нд Бүх Хятадын номын 26 дахь үзэсгэлэн яармагийн хэвлэлийн бага хурал буюу анхны бэлтгэл хурал ӨМӨЗО-ны Бугат хотод боллоо.

ӨМӨЗО-ны хэвлэл мэдээлэл радио телевизийн товчооны дарга Жя Бөянь уг яармагийн бэлтгэл ажлын талаар мэдээлж, "Тал нутгийн соёлыг уншиж, Хятадын соёлтой танилцъя" яармагийн гол уриа, үзэсгэлэнгийн лого болох өлзийт амьтан Лү Лүгийн тухай танилцууллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр Бүх Хятадын 26 дахь яармагийн бүх нийтийн ном унших үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Уг яармагийг Хятадын Радио кино телевизийн үндэсний ерөнхий газар, ӨМӨЗО-ны Засгийн газар хамтран 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөр Монголын Бугат хотод зохион байгуулж, У Хай, Улаанцав хотуудад салбар яармаг ажиллуулах юм байна.
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : people.com
Дэлгэрэнгүй үзэх
