solongonews
 Утасгүй цэнэглэх цахилгаан автобус тун удахгүй ашиглалтад орно
2015-07-28 18:02
Автобус зогсоолд ороход даруй автоматаар цэнэглэгдэнэ.

Сурвалжлагч 7 дугаар сарын 27-ны өдөр Хөххотын автобус-3 компани дээр очиж, Өвөр Монголын хамгийн анхны утасгүй цэнэглэх шинэ эрчим хүчний цахилгаан автобусны тухай мэдээлэл авсан байна. Утасгүй цэнэглэх шинэ эрчим хүчний цахилгаан автобусны энгийн автобуснаас ялгагдах гол онцлог нь цахилгаанаар эрчим хүч болгон, утасгүй цэнэглэдэгт юм.

Ойрын жилүүдэд хүмүүсийн байгаль орчноо хамгаалах үзэл ухамсар дээшилж, цахилгаан авто машин, цахилгаан автобус зэрэг тээврийн хэрэгслүүд ихээр бүтээж байгаа билээ. Цэнэглэх тоног төхөөрөмж, зайны зардал зэрэг нь цахилгаанаар эрчим хүч болгодог шинэ тээврийн хэрэгслийн хөгжлийн хамгийн том бэрхшээл болоод байсан. Тус автобусыг судлан бүтээсэн явдал нь энэ бэрхшээлийг үгүй болгохыг хичээсэн явдал болно.

Автобус зогсоолд орвол даруй автоматаар цэнэглэгдэж, тусгай АРР-аар цэнэглэгдсэн байдлыг мэдэж болох бөгөөд алсын хяналт тавих боломжтой аж. Одоохондоо 2  цахилгаан автобусыг туршихаар төлөвлөөд байгаа гэж автобус-3 компанийн ажилтан танилцуулав.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл