solongonews
Өвөр Монголын хэсэг бүс нутгийн халууны хэм түүхэн тэмдэглэлийг эвдлээ
2016-08-03 16:41
Өвөр Монголд аагим халуун үргэлжилж, хэсэг бүс нутгийн халууны хэм +40 хүрч байна.

        Өвөр Монголын ихэнх бүс нутгийн өдрийн халууны хэмжээ дунджаар +30 хэмээс дээш гарч, зарим газар өндөртөө +40 хэмд хүрч байна. Ү Хай, Хайлаар, Шинэ Барга зүүн хошуун зэрэг нутгаар халууны хэм түүхэн тэмдэглэлийг эвдэж байна. Өвөр Монголын Цаг Агаарын товчоо өдөр бүр аагим  халууны сэрэмжийн дохио нийтэлж байгаа юм.

    Урьдчилсан байдлаар энэ сарын 2-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл Өвөр Монголын ихэнх бүс нутгаар халуун үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хэд хоногийн халууны бүрхэх хэмжээ өргөн, үргэлжлэх хугацаа урт байх тул наршихаас сэргийлэх, гадагш гарахдаа нарнаас хамгаалах тос түрхэж, шүхэр авч явах хэрэгтэй. Үд дундын халуунд онцын ажилгүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулжээ. Мөн ус сайн уухыг зөвлөж байна. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл