solongonews
Малчин Уяхан эсгий урлалын сургалт явууллаа
2016-11-25 11:00
100 гаруй гар урлалын бүтээгдэхүүнийг хийх аргаас суралцсан байна.

Саяхан Эрээн хотын Эрэлт од сумын Хөгжилтуяа багийн малчин Уяхан сумныхаа малчдыг дайчлан эсгий урлалын сургалт зохион байгуулж, эсгийг боловсруулан үндэстний гар урлалын бүтээгдэхүүн хийх аргыг уламжилсан байна.

Арван өдрийн хугацаатай зохиогдсон уг сургалтад Монгол Улсын уламжлалт эсгий урлалын мэргэжлийн багшийг урьж, эсгийг угааж цэвэрлэн малгай, бээлий, гутал зэрэг 100 гаруй гар урлалын бүтээгдэхүүнийг хийх аргаас суралцсан бөгөөд Эрээн хотын онцлогийг харуулсан аварга гүрвэлийн дурсгалын зүйлсийг эсгийгээр урлан бүтээсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл