Шаргалтан тосорхсон хээр тал, цэнхэр хөх огторгуй, өнгө ялгаран харагдах холын модод нь зургийн дотрох үзэмж шиг байдаг.
Хөлөн буйрын тал нутаг бол дэлхийн гурван их тал нутгийн нэг, Их Хянган даваагийн шугуйт орон ба хязгааргүй цэлийх тал нутаг өөр өөрийн онцлогоороо ялгагдаж, Хөлөн буйрын тал нутгийг хээр тал ой шугуй алагласан, нуур цөөрөм ба гол мөрөн сүлжилдэн тархсан гоё нутаг болгосон билээ .
Намрын тансаг улиралд Хөлөн буйрт саатвал та Олгуя Эвэнк үндэстний зан иргэншлийн тосгонд айлчилж болно.Тус тосгон нь 301 улсын замтай ойролцоо байдаг болохоор зам харилцаа туйлын дөхөм байдаг. Зан иргэншлийн тосгон нь ой шугуй, гол мөрөнд түшиглэн, ой шугуйн үзэмжийг сонирхох, бартаа шинжлэх, агнах, үндэстэний дуу бүжгийг сонирхох, зан иргэншлийг ойлгонох, үндэстэний онцлогт идээнийг амсах зэрэг орон нутгийн онцлогтой жуучлалын төрөл зүйлийг тохируулсан байдаг.

