Синьхуа нетийн ХХК-ийн намын удирдах багийн гишүүн, дэд ерөнхий редактор Лүй Жяавэн Синьхуа монгол нет албан ёсоор нээгдэж байгааг зарлав.
Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны дэд хорооны дарга, ерөнхий редактор Ү Хайлүн, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны дэд ерөнхий редактор Ялалт, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн дэд дарга Жин Хай, Өвөр Монголын сүлжээ мэдээллийн албаны дэд эрхлэгч Шы Сэн, Өвөр Монголын Их Сургуулийн захирал Чимэддорж, Өвөр Монголын "Солонго" мэдээллийн төвийн дэд эрхлэгч Наранхүү нар урилгаар нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.
Синьхуа монгол нет нь Синьхуа мэдээ мэдээллийн хамгийн том эх сурвалж хэмээгдэх Синьхуа нетийн арван хоёр дахь хэлний буюу гуравдагч үндэстний цөөнхийн хэлэн дээр зохиогдсон веб сайт болох аж. Синьхуа монгол нет нь дотоод гадаадын чухал мэдээ, улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, нийгэм, эрүүл мэнд, найр наадам, монгол нутаг, алдарт хүмүүс, цэгээн сонор, зургийн цомог, видео бичлэг зэрэг арваад ангилалд мэдээлэх юм. Үүнээс гадна чухал хурал цуглаан, иргэдийн амьжиргаанд туслах төрийн бодлого, олон түмний сэтгэл тавьж байгаа асуудлын тухай тусгай мэдээллүүдийг ч цаг тухайд нь уншигч олондоо хүргэх болно.
“Дундад улсаа алдаршуулж, дэлхийг мэдээлэх” нь Синьхуа монгол нетийн гол зорилго юм.
Синьхуа монгол нетийн Wechat 12 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор цацагдаж эхэлсэн байна.
Синьхуа монгол нетийн ХХК-ийн намын удирдах багийн гишүүн, дэд ерөнхий редактор Лүй Жяавэн илтгэл тавив.
Синьхуа мэдээллийн хорооны Асган дарга сайтын талаар танилццлав.
Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны дэд ерөнхий редактор Ялалт илтгэл тавив.
Ардын сүлжээний монгол сүлжээний найруулагч Бүрэнбаяр баярын үг хэлэв.
Өвөр Монголын уран сийлбэрч Цолмон Шиньхуа Монгол веб сайтад өөрийн бүтээлээс бэлэглэв.
Синьхуа монгол нетийн хамт олон
