solongonews
Хятад улсын номын үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажлын хурал Бугат хотод болов
2016-04-15 11:31
Хятад улсын 26 дахь удаагийн номын үзэсгэлэн худалдааны хэвлэл мэдээллийн бага хурал 4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Бугат хотод болов. ӨМӨЗО-ны дэд дарга Лю Шиньлэ баярын үг хэлэв.

Хятадын муж хот, өөртөө засах орон болон Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпус ангийн хэвлэлийн газар, Хятадын хэвлэл нийтлэлийн групп, Хятадын хэвлэлийн нийтлэлийн газруудын холбоо, Хятадын ном сэтгүүлийн хэвлэл нийтлэлийн групп зэрэг хэвлэл нийтлэлийн холбогдол бүхий газруудын төлөөлөгчид хуралд оролцсон байна. Хурлын үер 26 дахь удаагийн Хятад улсын номын үзэсгэлэн худалдааны гол сэдэв, лого, сахиус амьтан, уриаг сонгон шалгаруулсан үр дүнг зарласан байна.

Хятадын хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчоо, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газар санаачлан зохион байгуулж байгаа “26 дахь удаагийн Хятад улсын номын үзэсгэлэн худалдаа” 2016 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Бугат хотноо зохион байгуулагдах болно.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл