ӨМӨЗО-ны аялал жуулчлалын товчооны хэвлэл мэдээллийн бага хурал 6 дугаар сарын 30-ны үдээс хойш Хөххотноо зохион байгуулагдлаа.

Хурлаар, “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Өвөр Монголын аялал жуулчлалын салбар түргэн хөгжиж, Хятад улсын дотоодын аялал жуулчлалын зах зээлийн хөгжил үргэлжлэн өндөр хурдтай байгаа, аялал жуулчлалын салбар нь ӨМӨЗО-ны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хэмжээнд нөлөөлж, гуравдугаар аж үйлдвэрийн байр суурь улам сайжирсан байна. Мөн аялал жуулчлалын салбар нь аж үйлдвэрийн цар хүрээгээ тэлж, бүтэц нь улам сайжирч, аялал жуулчлалын бүтээн байгуулалтын ахиц илэрхий түргэн болсон байна.
Үүний үндсэнд “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд хоёр үе шаттай зорилтод хүргэх болно гэжээ. Үүнд: Нэг. 2017 он болоход тал нутгийн соёлын аялал жуулчлалын том орон нутгийг үндсэндээ бүтээн байгуулж, улмаар аялал жуулчлалын хүчирхэг орон болгохоор хүч гаргаж, Өвөр Монголын хэмжээнд аялал жуулчлалын нийт орлогыг 300 тэрбум юаниас дээш болгоно. Хоёр. 2020 он гэхэд аялан зугаалах, амрах газрыг үндсэндээ бий болгож, Хятад улсын үзэсгэлэнт умард хязгаарыг бүтээн байгуулахад асар их хувь нэмэр оруулж, Өвөр Монголын хэмжээнд аялал жуулчлалын салбарын орлогыг 500 тэрбум юаниас дээш байлгах болно гэжээ.
