Өвөр Монголын 1-9 дүгээр сарын авто замын бүтээн байгуулалтын ажилд 78.3 тэрбум юанийн хөрөнгө оруулаад байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн төлөвлөгөөний 92.1 хувийг биелүүлсэн байна.
2016 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зам тээврийн газраас гол авто зам 20-ыг засаж сайжруулснаас залган зассан 14 зам, шинээр зассан 6 замыг хамарсан байна. 55 замыг засан сэлбэхээр төлөвлөснөөс 32 замыг шинэчлэн засаж, 23 замыг шинээр засах болсон аж. 2016 онд нийт 36.783 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар 4005.8 километр гол авто зам засахаар төлөвлөжээ. 9 дүгээр сарын сүүлийн байдлаар Өвөр Монголд нийт 29613 километр авто замыг засаж, үүнээс хурдны авто зам 1636 километр, нэгдүгээр зэрэглэлийн авто зам 2070 километрийг тус тус зассан байна.

ӨЗО-ны Намын хороо, Засгийн газар нь 2017 оны Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойд зориулан нөхцөлд нийцсэн баг тосгон бүр асфальтын зам болон цемент зам засан нэвтрүүлэхээр тогтоосон байна. Хөдөө нутагт 19 мянган километрийн авто замыг засан ашиглалтад оруулахаар төлөвлөж, 2200 баг болон тосгонд шинэ зам засан байгуулахаар тогтжээ. Энэ жилийн эцэс болоход хөдөө тосгоны зам нэвтэрсэн хэмжээг 95 хувийг эзлэх болгоно гэжээ. Мөн 3444 баг тосгоны гудамжийг хатуу хучилттай болгон бүтээн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 9 дүгээр сарын сүүлийн байдлаар Өвөр Монголын хөдөө тосгоны авто замын бүтээн байгуулалтад нийт 16.35 тэрбум юанийн хөрөнгө оруулаад байна.

