solongonews
“Монгол үхэр” группээр айлчиллаа
2015-07-28 20:02
“Монгол үхэр” групп

“Монгол Улсын багш сурагчдын зуслангийн арга хэмжээ”-ний багийнхан 7 дугаар сарын 28-нд Өвөр Монголын Мэн Ню буюу Монгол үхэр сүүний үйлдвэрлэлийн группийн Хөххотын Хорин Гэр сууринд байрлах ерөнхий үйлдвэрээр айлчиллаа.

    

Мэн Ню брэндийн сүүн бүтээгдэхүүн нь Өвөр Монголын унаган хөрсөнд ургасан шимт өвсөөр идээшсэн алаг үнээний сүүгээр эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэрлэлийн орчинд орчин үеийн технологийг ашиглан, хүний эрүүл мэнд, бие махбодод ач тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улмаар тус групп нь олон улсын нэр хүнд бүхий аж ахуйн нэгжийн хувьд 2014 оны орлого нь 50 тэрбум юанийг давж хосолсон ашиг олсноороо олны анхаарлыг ихэд татсан юм.

Зохиогч: Буянхишиг, Сүлдээ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл