solongonews
Рашаан- Шиврээ борооны дараах намрын домог
2016-09-07 10:34
Хянган аймгийн баруун хойд хэсэгт байрладаг Рашаан хот бол тал нутаг ба ой шугуйн үзэмжийг бүрдүүлж, цаст уул ба халуун рашааны байгалийн гайхамшгийг харуулсан зураг мэт жижигхэн хот юм. Тус хот бол Хянган аймгийн шугуйт орны улс төр, аж ахуй, соёлын төв болно .

     Намрын шиврээ борооны дараа цагаан хусан ой аажмаар шаргалтан нарсан ой улам ногоорч, хээрийн жимс шүр мэт улайна. Энд нүд алдам тал нутаг, сахлаг ой шугуйтай, дэлхий дээрх хамгийн их халуун рашааны төвлөрөл ба соргог сайхан ой шугуйн уур амьсгалтай.
        Рашаан хотын гурвалжин уулын муруйсан хэсэгт газрын гадаргаас дээш өргөгдцөөр 1039 метр байдаг уулан толгой дээр “Найман мянган газрын хил дээрх нэгдүгээр харуулын газар” нэртэй харуулын газар байдаг. Намар цагаар гурвалжин уулан дээрх харуулын газраас алсыг бараалвал, намрын үзэмж нүд баясган, уул сарьдаг, ой шугуй, гол мөрөн зүйл зүйлийн өнгөөр солонгорно. Шаргал өнгөт хусан ой, номин ногоон өвс бэлчээр, хурц улаан цэцэг, галт уулын уусмал чулуу, цэнхэр долгионт нуурын ус гээд хараанд өртсөн бүхэн есөн өнгөөр ялгаран очсон бүхний сэтгэлийг аргамждаг.
        Ү Личуань булаг нь Рашаан хотоос өмнө зүгт 2.5 километр зайтай байдаг. Энэхүү булгийн ус маш сайн чанартай уурхайн булгийн ус бөгөөд өнгөгүй, үнэргүй, болор мэт тунгалаг, хоолой сэнгэнэм сэрүүн амттай байдаг. Усан дотор хүний биед шаардлагатай 13 зүйлийн эрдэс элемент агуулагддаг, дулааны хэмжээ нь 6.3 — 6.8 градус ба ямагт өөрчлөгддөггүй байна.
        Хоосон Гуугийн жуучлалын орны дотор салхины хүчинд идэгдэн  бүтсэн хачин гайхалтай газар зүйн үзэмж маш олон бий. Анчны оргил, Сахиулсны агуй, Тэнгэрийн голын хавцал гэх зэрэг эчнээ нууцгай нэртэй сонин содон үзэмжүүд зуулчдын анхаарлыг татдаг .

Зохиогч: Нийтлэлийг Бурмаа
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл