solongonews
Дундад улсын монгол үндэстний профессор Оч “ Хубилай хаан” алтан медалиар шагнуулав
2015-07-29 11:31
Оч нь 1954 онд төрсөн, монгол үндэстэн.

7 дугаар сарын 26-ий өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор Оч Монгол Улсын шинжлэх ухааны академийн “Хубилай хаан” алтан медалийг гардав. “Хубилай хаан” алтан медаль бол Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас бүх улсын шилдэг шинжлэх ухааны ажилтанд олгодог хамгийн дээд хэмжээний шагнал болно.

Оч профессор Монгол Улсын урилгаар Улаанбаатарт очиж “XVI удаагийн олон улсын Азийн зан үйлийн судалгааны их хурал болон Х.Сампилдэндэвийн мэндэлсэн 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа”-нд оролцов. Хурлын үеэр Оч профессорын кирилл үсгийн “Монгол ардын аман зохилын удиртгал” номын тараах ёслолыг мөн хийсэн байна.

Монгол Улсын шинжлэх ухааны академийн дэд дарга академич Дорж: - Оч профессор олон жилийн турш монгол зан үйл, ардын аман зохилын заах арга зүй, шинжлэх ухааны судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулсан тул Монгол Улсын шинжлэх ухааны академиас “Хубилай хаан” алтан медалиар шагнахаар тогтов гэж хурал дээр мэдэгдсэн байна.

Оч нь 1954 онд төрсөн, монгол үндэстэн. Одоо Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессороор болон докторантын удирдагч багшаар ажиллаж байгаа юм. Мөн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн биет бус соёлын өвийг хамгаалан судлах төвийн эрхлэгч болно. Оч профессор монгол үндэстний биет бус соёлын өв, уламжлалыг хамгаалах үүрэг хүлээсэн бөгөөд олон жилийн турш монгол уламжлалт хувцас, уламжлалт хоол хүнс, урлаг, уламжлалт наадамд анхаарлаа хандуулсаар иржээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл