solongonews
Ертөнцийн ухаан хүнд, хүний ухаан эрдэмд
2015-12-15 09:53
Аливаа улс орны харилцааны хөгжил худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чухал зүйл болж байдаг бол соёлын харилцаа ч мөн чухал хүчин зүйл болж байдаг.

 Дундад, Монгол хоёр улсын төрийн харилцан итгэлцэл гүнзгийрэн, соёл боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлсээр ирсэн байна.      

2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ши Жинпин даргын “Дундад улсын хөл бөмбөгийн өөрчлөлт шинэчлэлтийн төсөв” нийтлэгдсэний дараа Өвөр Монголд хөл бөмбөгийг хөгжүүлэх төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ингэснээр Өвөр Монголын бүхий л бага, дунд, их сургуулиуд хөл бөмбөгийг чухалчлан хүндэтгэн хөгжүүлжээ. Эрээн хотын Монгол Үндэстний Сургууль энэ төслийн дагуу Монгол Улсаас хөл бөмбөгийн дасгалжуулагч урьж хөл бөмбөгийн хичээл заалгах болсон байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо төрж өссөн Отгонбаяр энэ жил 49 настай. Тэрээр Урайны Киев хотод Хөл бөмбөгийн Дээд Сургууль төгсөөд Монголын хөл бөмбөгийн холбоонд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 1997-2009 хүртэл ажилласан түүхтэй аж. Монголын хөл бөмбөгийн холбооны техникийн захирлын ажлыг гүйцэтгэж байгаад 2010 онд Дундад улсад уригдан ирсэн байна. Өвөр Монголын Шилийнгол хот болон Сөнид Баруун Хошуунд ажиллаж байснаа 2015 оны 3 дугаар сард Эрээн хотын Монгол үндэстний сургуульд хөл бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллах болжээ. Отгонбаяр Азийн хөл бөмбөгийн холбооны C зэрэглэлийн дасгалжуулагч бөгөөд ажлын туршлага сайтай. Яагаад Эрээн хотыг сонгон ажилласан тухайгаа Отгонбаяр ярихдаа:

 - Эрээн хот надад гадны улсад байгаа мэт санагдаагүй. Эрээн хотын ихэнх хүмүүс монгол хэл ойлгодог, ярьж чаддаг. Бидэнд ч тун сайн ханддаг гэж байсан юм.

Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багт довтлогчийн байранд тоглож байсан Отгонбаяр шинэ ажлын байран дэрээ мөн л довтолсоор байгаа юм. Тэрээр өдөр бүр өглөө 6 цагт ажлаа эхлүүлдэг. Дасгалын бэлтгэл, сургалтаас эхлээд үдшийн 7 цаг хүртэл сургуулийн хөл бөмбөгийн багийн хүүхдүүдээ дасгалжуулна. Өглөөний цайны дараа Отгонбаяр 1-3 дугаар ангийн бага сургуулийн хүүхдүүд болон дунд сургуулийн хүүхдүүдэд хөл бөмбөгийн хичээл заадаг байна.

- Монгол хүүхдүүд бие сайтай. Ихэнх хүүхдүүд хөл бөмбөгийн авьяастай. Би энд байх хугацаандаа хожмын өрсөлдөх хэмжээний том багийн суурийг тавья гэж л бодож байна.

Эрээн хотын Монгол үндэстний сургууль нийт 4 багтай бөгөөд бага сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг болон дунд сургуулийн эрэгтэй, эмэгтэй багуудтай. Үүнд: Дунд сургуулийн Шонхор хөл бөмбөгийн баг нь Монгол Улсад болсон тэмцээнд оролцон Орос улсын хөл бөмбөгийн багтай өрсөлдөн тэнцэж байсан. Мөн 2015 оны Шилийнгол аймгийн хөл бөмбөгийн тэмцээнд тэргүүн байранд орж байжээ.

Цогбаяр Шонхор хөл бөмбөгийн багийн гишүүн, хөл бөмбөг тоглоод хэдхэн жил болж байгаа. - Багш бидэнд тун чанга ханддаг. Хөл бөмбөг тоглох ухаан хөлөнд биш харин тархи толгойд байдаг гэж сургасан. Би хөл бөмбөгчин болох хүсэлтэй хэмээн багшийнхаа тухай үнэлэн ярьж байлаа.

 -Хөл бөмбөгийн ухааныг хүүхүүдийн тархи толгойд суулгах нь хамгийн чухал бөгөөд хамгийн бэрхшээлтэй зүйлийн нэг. Би энэ талаар хичээн ажиллаж байна. Мөн ирээдүйд Хятад улсад хүчирхэг хөл бөмбөгийн баг гарч чадна гэдэгт бат итгэж байна гэж Отгонбаяр багш итгэл дүүрэн ярив.

 Хөххот Өвөр Монголын Өөртөө Засах Ороны төв хот. Монгол Улсаас Хөххотод суралцах монгол оюутан сурагчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж, хятад хэл болон бусад мэргэжлийн чиглэлээр сурч байна. Зөвхөн Хөххотын Үндэстний Туршилтын Сургуульд 79 Монгол Улсын хүүхэд суралцаж байгаа аж.

Хөххотын Үндэстний Туршилтын Сургууль нь 1985 онд байгуулагдаж, Хөххотын цорын ганц монгол, хятад, солонгос 3 хэлээр хичээллэж байгаа сургууль болно. Уг сургууль 2000 оноос эхлэн гадаадын сурагч элсүүлсэн бөгөөд Монгол Улсын сурагчаар гол болгон Орос,Өмнөд Солонгос, Япон зэрэг улсын сурагчыг ч хамарсан байна.

Дөлгөөн энэ жил 14 настай. Тэрээр 4 настай байхдаа аав, ээжийн хамт Хөххотыг зорин ирсэн байна. Дөлгөөний аав, ээж нь Баатар Язгуур Урлгийн Их Сургуульд урилгаар ажиллаж байгаа багш нар юм.

- Хөххотод ирээд 10 жил болсон, Хятадаар сайн ярьдаг болсон. Хятад хэл сурвал миний ирээдүйд ашигтай. Яагаад гэвэл би жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй. Энэхүү хүслээ биелүүлэхийн тулд Хятад хэлтэй болох нь тун чухал гэж бодож байна гэлээ.

Харин Улсболд аав ээжийн хамт Хөххотод ирсэн биш, Хятад хэл сурах зорилготой ирсэн аж.

- XXI зуун бол Дундад улсын эрэн зуун болно. Хятад хэл сурья гэвэл заавал Хятад хэлний орчин бүрдүүлж сурах хэрэгтэй. Би Хөххотод ирээд жил хагас болж байна. Цаашид Хятад улсад удаан хугцаагаар сууж, Бээжин хотын их сургуулиудаар суралцах зорилготой байгаа.

Отгонбаяр, Дөлгөөн, Цогбаяр нартай адилхан хүмүүс Эрээн хот, Хөххот, Өвөр Монголын бусад нутаг, цаашлаад Дундад улсад олон бий. Тэд өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө хичээн ажиллаж, суралцсаар байна. Соёл боловсрол улс орны хөгжлийг ахиулах мэргэжилтний хүч чадалтай шууд холбоотой хүчин зүйл аж. Соёл боловсрол, сурган хүмүүжлийг өдөр тутам хүндэтгэн чухалчлах нь хожмын ирээдүйн хандаш болсон нь гарцаагүй. Дундад, Монгол хоёр улсын дарга удирдлагаас аваад энгийн ард хүртэл бүгд соёл боловсрол, сурган хүмүүжлийг чухалд үзэж байгаа юм. Үүнийг хоёр улсын багш сурагчийн солилцоо, боловсролын салбарын харилцаанаас тодорхой харж болно. Цаг мөч өнгөрөхийг дагаад соёл боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Зохиогч: Б.Ариухан,Э.Буянтогтох
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл