solongonews
Монгол Улсын компани хэвлэлийн эрхтэй боллоо
2016-07-29 00:26
Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хороо Монгол Улсын компанид хэвлэлийн эрх олголоо.


 Нар хур тэнцэж, номын буян дэлгэрсэн 7 дугаар сарын 28-ны өдөр Буга урамдсан нутаг Бугат хотод болж байгаа Хятад улсын номын үзэсгэлэн худалдааны арга хэмжээний үеэр Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хороо Монгол Улсын DIRЕСТ компани болон МҮТЕСН компанид хэвлэлийн эрх олгох гэрээ байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Өвөр Монголын Хэвлэлийн Групп Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын хөгжлийн стратегийн бодлогоор хэвлэлийн шилдэг бүтээлүүдийг гадагш таниулах чухал арга хэмжээ болно.
  Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хорооноос Монгол Улсын DIRЕСТ RОАD компанид “Монгол ардын үлгэрийн картон зураг”-ны хэвлэлийн эрхийг олгосон бол МҮТЕСН компанид “Цай Жүжүнгийн картон зургийн Хятад улсын сонгодог бүтээл, Баруунш зорчсон тэмдэглэл”-ийн хэвлэлийн эрхийг олгосон байна.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл