solongonews
Эзнээ- Амь насны гайхамшиг
2016-09-07 10:43
Эзнээ хошуу Алшаа аймгийн хамгийн баруун хэсэгт байрладаг. Тус хошуунд байгаа тооройн ой бол дэлхий дээрх гурван их тооройн ойн нэг нь юм.

Хязгааргүй үргэлжилсэн цөл манхын хөвөөгөөр 25 мянга гаруй га талбайтай тооройн ой тархаж байдаг. 8-р сар өнгөрсөөр, Эзэнэ хошуугийн тооройн модны навч шаргалтах нь шаргалтаж, улайх нь улайгаад, яг л элсэн дотрох дүрэлзэн ноцсон галын далай мэт болдог.

Эзэнэ хошуу Өвөр Монголын баруун хэсэгт байрлан, Гансу мужтай хөршилж,  хойт зүгттээ Монгол Улстай хиллэлдэг.Эзэнээгийн цөл манх гови нутгийн гүүнд гайхамшигт тооройн мод амь насны унтрашгүй гайхамшгийг хүмүүст харуулан ургаж байдаг.Арван сарын эхний арваад өдөрт тооройн ой хамгийн үзэсгэлэнт цаг үедээ ордог .

Эзэнэ хошуу тооройн модноосоо гадна, түүхэн үнэнийг хүүрнэсэн Хар хотоороо хүмүүсийн анхааралд орсон юм. Цөлийн дунд торойж хоцорсон  Хар хот Бадайн жарны  цөлийн үзэмж, хачин модны ой, Торгуудчуудийн тахидаг шүтээн мод, Хятад улсын баруун хойт орны хамгийн их нуур болох Сувнуур,  Баруун Шяа улсын үеийн барилгын үлдэгдэл ба Хар хот зэрэг түүх соёл, байгалийн үзэмж байдаг.

Зохиогч: Бурмаа
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл