solongonews
“Цахар хонины мах” Хятад улсын хэмжээнд шилдэгт орж байна
2016-08-05 11:14
“Цахар хонины мах” Хятад улсын хэмжээнд шилдэгт орж байна.

Хятад улсын Мэргэжлийн хяналтын газар саяхан 2016 оны 63 тоот зарлал нийтлэн “Цахар хонины мах”-ыг тухайн газартаа бүтээгдэхүүн болгохыг албан ёсоор зөвшөөрсөн байна. Энэ нь Шилйингол аймгийн Сөнид хонины мах, Үзэмчин хонины махны дараа орж байгаа Хятад улсын шилдэг мах махан бүтээгдэхүүн болно.

Цахар хонь нь Шилйингол аймгийн өмнөд бүс нутгийн нарийн ноост хонь өсгөх, байгаль орчин болон зах зээлийн шаардлагад нийцүүлэн өмнөх зууны 90-ээд оны дунд үеэс эхлэн Өвөр Монголын нарийн ноост хониор эхийн удам болгон, Герман улсын мернусан хониор эцгийн удам болгож эрлийзжүүлэн гаргасан аж. Энэ хонь нь байгаль орчинд зохицох чадвар сайн, махны гаралт сайтай, үржих норм өндөр, удамшлын чанар тогтвортой шилдэг үүлдрийн мах ноосны хос ашигтай шинэ үүлдрийн хонь болжээ.

2014 онд Хятад улсын Тэжээвэр амьтны нөөцийн зөвлөлийн хяналт шалгахаар орж Цахар хонины шинэ үүлдэр нь хөдөө аж ахуйн салбарт “Цахар хонь” гэж нэрлэгджээ. Хятад улсын хэмжээний шилдэг мах махан бүтээгдэхүүний нутгаар Хөвөөт Шар хошуу, Шулуун Хөвөөт Цагаан хошуу, Шулуун Хөх хошуу, Долоннуур шянь зэрэг хамрагдаж байгаа аж. Одоогоор Цахар хонины эх мал 260 мянгад хүрээд байгаа юм байна.

Зохиогч: баят
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл