solongonews
Хүнсний аюулгүй байдал хүн бүрийн анхаарлын төвд
2016-04-18 10:02
Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Өвөр Монголын хүнсний бүтээгдэхүүний XII удаагийн үзэсгэлэн, 2016 оны ӨМӨЗО-ны хүнсний аюулгүй байдлын баталгаат аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны нээлтийн ёслол Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болов.

“Хүнс”-ний бүтээгдэхүүнээр гол сэдэв болгосон энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний онцлогтой хүнсний бүтээгдэхүүн, хонь үхрийн мах, цай, импортын хүнсний бүтээгдэхүүн, архи, жимсний дарс, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник технологийн компани аж ахуйн нэгжүүд оролцлоо. Мөн Монгол, Испани, Украйн, Франц зэрэг улсын аж ахуйн нэгжүүд ч хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ.

Уг үзэсгэлэнд 613 аж ахуйн нэгж оролцсон бол Монгол Улсаас 40 гаруй аж ахуйн нэгж оролцов. 

Зохиогч: Урантана
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл