7 сарын 29-ний өдөр Өвөр Монголын Хүний нөөц хийгээд нийгмийн баталгааны танхим Хөххотод хэвлэл мэдээллийн бага хурал хуралдуулж, 2015 оны өмнөх хагас жилийн ажлын тайлан хийжээ.

Энэ оны дээр өмнөх жилд ӨЗО-ны ажлын байраар хангасан байдал нэлээд тогтвортой, хот суурины ажилд орсон хүний тоо 152.7 мянгад хүрч, өмнөх жилүүдийн төлөвлөгөөний 59 хувийг биелүүлсэн байна. Үүнд, их дээд сургууль төгсөх оюутнуудад ажлын байр хангах явдлыг чухалчилж, хөдөө орон нутагт үйлчлүүлэх олон төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ хувиараа ажил эрхлэхийг дэмжсэн уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүгүй зээл олгох, мэргэжил дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авчээ. Нийгмийн баталгааны талаар хот балгас болон хөдөө орон нутгийн эм эмнэлгийн даатгалын нөхвөр болон ажилчин албатын цалин мөнгийг нэмэгдүүлсэн байна. Ийнхүү ӨЗО-ны хэмжээнд өмнөх хагас жилийн хүний нөөц хийгээд нийгмийн баталгааны ажил маш ахицтай явагдсан байна.
