solongonews
Улаанбудан-Намрын домог
2016-09-07 10:49
Улаанбудангийн тал нутаг Улаанхад хотын Хишигтэн хошууны хамгийн өмнөд захад байрладаг ба Бээжин хотоос ердөө 300 гаруй километр зайтай.

        Тал газраар голлосон газрын гадаргатай учраас Улаанбудангийн тал нутаг нь бусад тал нутгаас ялгагдаж, европ маягийн тал нутгийн өнгө үзэмжээрээ жуулчдын анхаарлыг татдаг байна.

        Зарим хүмүүсийн үзэж буйгаар Улаанбудангийн тал нутаг ой шугуй, тал нутаг хосолсон болохоор өмнөд орны байгалийн онцлогтойн дээр умард орны сүрлэг ихэмсэг гоо сайхныг илэрхийлж байдаг. Өвс бэлчээр нь өн шимлэг болохоор тэнэгэр уудам тал цэлийнэ. Улмаар дөрвөн улирал дамжин зугаацахад тохирсон, зураглаач ба уран зураачдын зорин ирдэг газар болсон байна. Зуны улиралд тал нутагт өнгийн цэцэгс дэлгэрч, хээр тал, уул даваа өнгийн цэцгийг алаглуулан нэхсэн хивс адил үзэмжтэй. Намрын сэрүүн цагт машины цонхоор гадагш харахад холын уулсын тэртээд моддын өнгө солонгорон намрын үзэмж тансагийг гайхуулан мэлмий баясгадаг.

Зохиогч: Бурмаа
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл