Номын үзэсгэлэнгийн эргэн тойронд ном бичгийн үзэсгэлэнгийн онцлог, Өвөр Монголын үндэстний орон нутгийн онцлог болон түүх соёлыг харуулсан, Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийн үр бүтээлийг дэлгэн, номын үнэртэй тал нутаг хэмээх гол агуулгыг товойлгож, бүх нийтээрээ идэвхтэй ном уншихад нөлөө үзүүлсэн бүтээлийг сонгосон байна. Шалгарсан бүтээлийг уг номын үзэсгэлэнгээр дамжин ухуулж, дэлгэн үзүүлэх болно. Эцсийн шалгаруулалтаар дамжин Бүх Хятадын номын 26 дахь үзэсгэлэнгийн гол сэдэв, Лого, сүлд, өлзийт амьтан зэргийг тус бүр нэгийг сонгосон байна.
Номын үзэсгэлэнг Хятадын радио кино телевизийн үндэсний ерөнхий газар, ӨМӨЗО-ны Засгийн газраас санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ны радио кино телевизийн ерөнхий газар, Бугат хотын Засгийн газар, Хятадын хэвлэлийн нийгэмлэг болон Хятадын ном сэтгүүлийн тархалтын нийгэмлэгээс хамтран зохион байгуулна. Номын үзэсгэлэн 2016 оны 7 дугаар сарын сүүлэээр Бугат хотод дэлгэгдэх болно.
Номын үзэсгэлэнгийн бэлтгэл ажил эхэлснээс хойш номын үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нэг алхам өргөтгөх үүднээс зохион байгуулах комиссоос үзэсгэлэнгийн вэб сайтыг(http://www.bookexpo2016.com) ажиллуулж, 3 дугаар сарын 9-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад орсон байна. Уг вэб сайтад номын үзэсгэлэнгийн танилцуулга, содон бүтээлийн танилцуулга, нэрт хүмүүсийн сурвалжилга ярилцлага, номын үзэсгэлэнгийн халуун яриа зэрэг 10 гаруй хэсгээр дамжуулан номын үзэсгэлэнгийн тухай сураг чимээ, холбогдолтой үйл ажиллагааны тухай мэдээ хүргэхээс гадна ӨМӨЗО болон Бугат хотын хүн зүй, түүх соёл, хууч үлдэгдэл, аялал жуулчлалын зэрэг мэдээ мэдээллийн үйлчилгээ хангах болно.
