solongonews
Хөдөө аж ахуйн экологийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна
2016-08-06 19:05
Өнөөдөр буюу 8 дугаар сарын 6-ны өдөр дөрөв дэх удаагийн Хятад – Өвөр Монгол хөдөө аж ахуйн экологийнбүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Хөххотод нээгдлээ.

Үг үзэсгэлэн худалдаа нь 12 аймаг хотын үзэсгэлэнгийн хэсэг, хөдөө аж ахуйн техник технологийн нэг хэсэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайны хэсэг болон гадна мужийн үзэсгэлэнгийн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд 4000 гаруй хөдөө аж ауйн бохидолгүй бүтээгэдхүүнийг дэлгэн үзүүлж байна.

Таван өдрийн хугацаатай үргэлжлэх үг үзэсгэлэн худалдааг Өвөр Монголын Хөдөө аж ахуйн танхим, Хөххотын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа болно.

Дашрамд дуулгахад, 2015 онд Өвөр Монголын газар тариалангийн гаралт 28.27 мянган тоннд хүрч, Хятад улсын өмнөх 10 жагсаж байгаа бол малын тоо толгойн хувьд 135.9 саяд толгойд хүрснээр 11 жил дараалан 100 саяыг давсан үзүүлэлт гарчээ. Мөн Өвөр Монголын үнээний сүү, хонины мах, ноос, ноолуур зэрэг голхөдөө ахуйн бүтээгдэхүүн Хятад улсын хэмжээнд тэргүүлж байна.

 

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл