solongonews
ХКН-ын ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн X Их Хурлын тухай тусгал-3
2016-11-26 12:13
ХКН-ын ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн X Их Хурлын тухай тусгал-3

Улаанхад дээд сургуулийн Марксын үзлийн дээд сургуулийн багш Ван Юйхун:

 - "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт нь миний судалгааны тасгийн судалж байгаа сэдэвтэй яв цав нийцэж байгаа юм. Миний үзэж байгаагаар Улаанхад хот тухайн газрын давуу талдаа суурилж, Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй уусалцан, умардад нээх алхмаа түргэсгэж, Улаанхадыг гадаадтай чөлөөтөй харилцах дотоод эх хуурайн боомт болгон бүтээн байгуулвал зохино гэж хэллээ.

Алшаа баруун хошууны Бадайнжаран суурингийн Эхэнхудаг багийн намын үүрийн нарийн бичгийн дарга Ү Минру:

- Өнгөрсөн хэдэн жилд манай баг Өөртөө Засах Орны харгалзах төрийн бодлогод түшиглэн тосгоныг хүрээлсэн засмал зам тавих, гол гудамжны ногоожуулалт, замын гэрэлтүүлэг суурилуулах, гэр байшинг шинэчлэн засаж бүтээн байгуулах зэргийн нэг бүлэг суурь төхөөрөмж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг төвлөрүүлэн хэрэгжүүлсэн. Үндэстний онцлог бүхий “Элс манхны айл” нэртэй гудамж байгуулж, тосгоны дүр төрхийг шинээр бүтээсэн бөгөөд малчин, тариачдын аялал жуулчлалын аж ахуй, амтат идээний салбар зэргийг хөгжүүлэн баяжих замаар замналаа. Улс болон Өөртөө Засах Орны төрийн бодлогын сайн нөлөөгөөр бид бүхний амьдрал өдрөөс өдөрт жаргалтай болно гэдэгт итгэж байна гэж хэлсэн юм. Шилийнхотын Баянбулаг сумын Баянбулаг багийн малчин Батбаяр:

- Сүүлийн жилүүдэд манай малчдын амьдрал үнэхээр сайжирчээ. Бид Нам болон Засгийн газрын шийдвэрт бодлогыг чин сэтгэлээсээ хүрээлж байна гэж хэлсэн байна.

     Үхай хотын Сахилга бат хянах хорооны удирдах ажилтан Гүө Баошины хувьд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн илтгэлийн агуулга нь тал бүрээр намын засаглалыг гүнзгий ахиулах тухай өгүүлэл байв. Гүө Баошин энэ тухайд:

- Намыг тал бүрээр чанд зохион байгуулж цэгцлэх нь Өвөр Монгол орны бүх шатны Намын Хороо, Сахилга бат хянах хорооны "Хос хариуцлага’"-ыг найдваржуулах үйл ажиллагааны чиглэл төдийгүй цаашдын хэсэг хугацааны гол үүрэг болно.  Үүргээ эрхбиш чанд баримталж, сайтар хэрэгжүүлэн бодит байдалд үндэслэж атгах хэрэгтэй гэж хэллээ.

Улаанцав хотын Хил хамгаалалтын салбар ангийн Дөрвөд хошууны хилийн хамгаалалтын их ангийн комиссор Ли Хаймин:

- Их Хурлын зорилго зорилтыг эрхбиш сайтар хэрэгжүүлэн найдваржуулж, хил хамгаалалтын цэрэг армийн ажлын бодит байдалд тулгуурлан ард иргэдээ хайрлан хамгаалж, хил хязгаараа бэхжүүлэх стратеги бодлогыг гүнзгий хэрэгжүүлж байна. Ялангуяа, бүх зүйлийн аюул түгшүүртэй үүргийн өмнө Цагдаагийн Ерөнхий Газар, хил хамгаалалтын цэрэг армийн шилдэг суртлыг сайтар баримталж, Өөртөө Засах Орны аж ахуй нийгмийн хөгжилд хүчтэй баталгаа хангана  гэдгээ чин сэтгэлээсээ илтгэж байлаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл