solongonews
Эргүнэ гол- Зургийн ертөнц
2016-09-07 10:52
Хөлө буйраас өмнө зүгт Эргүнэ голыг дагаж аялбал Монгол шугуйд хүрнэ.

    Зам дагуух өнгө үзэмж нь сэтгэлд хоногшим үзэсгэлэнтэй. Голын хөвөөний үзэсгэлэн, тал нутгийн намрын үзэмжийг сонирхох боломжтой. Хамгийн чухал нь энэхүү зам хил дагуух зам болохоор тэртээ цаанатаах Орос улсыг олж хардаг байна.   970 километр  урттай Эргүнэ гол бол Хятад улс ба Оросын хилийн голд мяралзан урсаж байдаг. Өндөр дээр зогсоод холыг бараалбал өөр нэгэн улс, айл тосгон, байшин барилга, мод хашаагаар хүрээлэгдсэн хөдөө нутгийн үзэмж нүднээ харагдана.

        Арван сарын эхний тал нутаг алтан шаргал өнгөөр будагдаж, Эргүнэ гол яг л нэгэн бүслүүр шиг шаргал өнгөөр тал нутгийн дээгүүр мурилзан тахиралдана. Голын эргийг дагаж, нэг хэсэг зам явснаа нэг хэсэг цагаан хусан ой тааралдана. Тал нутагт үхэр, хонь тавтай идээшлэн голын хөвөөнд малчдын гэр байшин дурайж харагдана. Малчид олон жилийн турш энд  амьдарч, урд удаан түүхэн улирал, цаг төрийн хувьсал өөрчлөлтийг ажааралгүй Эргүнэ голоос холдоогүй, тэдний амь нас энэ л өргөн сайхан голтой нандин холбоотой.

        Шугуйг бас Жаран гэж нэрлэдэг. Эргүнэ голын хөвөөнд байрладаг. Жаран шугуй Оросын жижигхэн сууринтай Эргүнэ голоор алсалдаг. Шугуйн айл тосгоны онцлог нь  Орос маягийг санагдуулдаг. Хоол хүнс, идээ ундааны тал дээр басхүү Орос маягийн идээгээр голлодог.

        Сүүлийн жилүүдэд шугуйн Орос үндэстний шянь өвөрмөц байгалийн үзэмж ба  Орос амьдралын онцлогоороо улсын дотоод, гадаадын  жуулчдыг өөртөө татсаар байгаа юм. Энд та гэрийн эзний давсалсан хүчиллэг хэмх, улаан буурцгийн архинаас ууж болох бөгөөд гэрийн эзэн таныг дагуулж хамт ууланд гаран хээрийн жимс, мөөг түүж, голоос загас барьж, цагийг сонирхолтой өнгөрөөх болно.

Зохиогч: Бурмаа
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл