solongonews
Хөххотын Хот тохижилтын ажилтнууд даарахгүй боллоо
2015-12-17 10:54
Хот тохижилтын ажилтнуудад илүү анхаарал хандуулахыг хүсэв.

“Хайр халамж - Хот тохижилтын ажилтнуудад өвлийн хувцас бэлэглэх” буяны үйл ажиллагаа 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болов.

“Хүмүүс Хот тохижилтын ажилтнуудад анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тэмээний ноосон өмд нь бидний бие, сэтгэлийг дулаацууллаа” гэж Хөххотын Хот тохижилтын товчооны намын хорооны нарийн бичгийн дарга Шэн Юй талархал илэрхийлсэн байна.

“Гэр орноо цэвэр тохитой байлгах, Хөххотоо хоггүй эрүүл цэмцгэр хот болгохын тулд өөрөөсөө эхлэн хийхийг санаачилна” хэмээх үйл ажиллагаанд оролцсон хүмүүс санаачилгын агуулгатай танилцав. Энэ удаагийн үйл ажиллагаагаар хот тохижилтын ажилтнуудад хайр халамж, илүү их анхаарал тавихыг хүсэж байгаа нь гол зорилго боллоо.

- Уг үйл ажиллагааг хоёр хуваан явуулсан бөгөөд эхний 400 гаруй тэмээний ноосон өмдийг бэлэглэсэн байна. Хөххотод нийт 8000 гаруй хот тохижилтын ажилтантай, бүгдэд нь тэмээний ноосон өмд бэлэглэнэ гэж зохион байгуулагчаас танилцуулав.

Дулаахан харагдаж байна

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл