solongonews
“Гилүүгэн” Сөнид соёлын чуулган
2015-07-30 11:33
Сөнид зүүн хошууын X удаагийн “Гилүүгэн” соёлын чуулган, өндөр настнуудын насны ойг тэмдэглэх найр болов.

Дэлгэр зуны сайхан цагаар Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны X удаагийн “Гилүүгэн” соёлын чуулган болон өндөр настнуудын насны ойг тэмдэглэх найр 7 дугаар сарын 28-нд тус хошууны төв Мандалт сууринд болов.

Найр нь “Гилүүгэн баатар” соёлын овоо тахих ёслол, наадмын нээлтийн ёслол, жил орж байгаа настнуудын төлөөлөгчдөд бэлэг хүргэх, ахмад настнаа халамжлан асарсан тэргүүнйи хувь хүнийг шагнан урамшуулах, аймгийн хэмжээний шагайн тоглоомын тэмцээн ( III удаагийн), урлагийн тоглолт, морь уралдах, бөх барилдах зэрэг олон агуулгыг хамарсан байна. 128 хүчит бөх барилдаж Монгол Улсын Улсын харцага Цэцэвшар түрүүлж, Сөнид зүүн хошууны Баяннуур суурингийн Аянга үзүүрлэсэн байна. 30 км-ын хурдны морины уралдаанд Баян-Уул сумын Баянманлай багийн Гэрэлбаатарын хар морь тод манлай болсон бол шагайн тэмцээнд Зүүн Үзэмчин хошууны Хөгжилт манлайлсан байна.

7 дугаар сарын 29 буюу өчигдөр Сөнид зүүн хошууны “Гэ Лань Да” унадаг дугуйн уралдаан тус хошууны Мандалт-Баяннуурын шугамаар явсан байна.   

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл