Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошуу байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тэмдэглэх зорилгоор зохион байгуулагдаж буй Зүүн Үзэмчин хошууны IX удаагийн Ардын их наадам, Өвөр Монголын II удаагийн бөхийн наадам дэлгэр зуны 8 дугаар сарын 6-нд тус хошууны төв Улиастай сууринд нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Хятад улсын далбааны эгнээ, шарга морины эгнээ, хасаг тэрэгний эгнээ, хөдөлмөрийн үлгэр жишээчдийн эгнээ, бөхчүүдийн эгнээ зэрэг монгол ахуй амьдрал, соёл иргэншлийн онцлогийг харуулсан жагсаалын эгнээ нь талбайд орж сүр жавхлантай эхэллээ. Мөн нээлтийн үеэр ахмад бөхчүүдээ дархлан, хийморьт зангиаг нь залуу шилдэг бөхчүүдэд уламжлах ёслол боллоо. Мөн Өвөр Монголын холбогдох байгууллага нэгж Зүүн Үзэмчин хошууг “Өвөр Монголын гэрэл зургийн нутаг”, “ӨМӨЗО-ны урлагийн зохион бүтээх суурин” зэрэг хүндтэй алдар, цолыг хүртээж байгааг зарласан байна.
Энэ сарын 6.7.8-ны өдрүүдэд Үзэмчин түмэн наадах юм.
