Тосгоны хажууд нэгэн цэргийн хуаран эх улсын хилийг хамгаалж байдаг. Хиан тосгон яг л домог үлгэрт гардаг үзэмжит дүрслэл шиг өвсөн тал, жижигхэн модон байшин, байшингийн өмнүүр хатгасан модон сараалж, таатай идэшлэх үхэр сүрэг, эзнээ дагаж цовоо гүйсэн нохой гээд нэгэн намжуун даруухан хөөдөөгийн бор дүр зургийг гаргасан байдаг .
Энд гар утас холбогдохгүй, шөнөдөө цэргийн хуарангийн цахилгааныг хэдхэн цаг зээлж хэрэглэдэг болохоор энд та хотын үймээн шуугиан, ажлын ачааллыг ардаа хаяж, намуухан тосгонд хэдэн өдөр таатай амьдарч болно.
Энэ тосгоноос нэг гол алслахад даруй Оросын нэгэн жижигхэн тосгоныг олж харах болно. Голын тэртээх эрэгт Орос улсын ой шугуй холоос харагддаг. Бүх тосгоны барилга нь байгалийн эх баялаг элбэг дэлбэг, тосгоны дотор байгаа балар эртний ой нь Их Хянган давааны өнө эртний ойн нэгэн хэсэг бөгөөд өнөөг хүртэл нээн ашиглагдаагүй билээ. Уулан газарт шүүст жимс нэлээд олон бий. Усан үзэм, хуурай үзэм, жүрж зэрэг. Үүнээс гадна, хээрийн амьтад маш олон байдаг. Хар баавгай, гургуул, үнэг, шар хулгана, бор баавгай зэрэг амьтад оршин амьдардаг.
Хиан тосгон Хятад, Оросын хилийн гол цэг болох Эргүнэ голыг даган байрлана. Гурван талаараа уулаар хүрээлэгдсэн устай эсэргүүлэн, ой шугуйгаар хүрээлэгдсэн ба орчин тойрон нь зургийн юм шиг гоё үзэсгэлэнтэй.
Хиан тосгонд алхаж ороход зээл гудамж нь шатар маягийн зохиомжтой. Хятад ба Европ дахины онцлог харилцан уялдсан айл тосгоны байршилтай. Хиан тосгон нь монгол үндэстний "Эргүнэ хунгийн домог" ба Хиан аймгийн үүсэл гарлын домгийг санагдуулдаг. Одоо энэхүү Орос маягийн орон сууц хөх уул хөхөмдөг усны дунд байрлан эгэл даруухан мөртлөө эрхэмсэг сайхнаар үзэсгэлэнгээ гайхуулан ой шугуйгаар хүрээлэгдэн оршиж байна.

