solongonews
Шилдэг үүлдрийн малын шалгаруулалт боллоо
2016-08-08 09:54
Шилдэг үүлдрийн малын шалгаруулалт боллоо.

2016 Хятадын шинэ торгоны зам•Шилийнголын тал нутгийн мал аж ахуйн шинэ брэнд, шилдэг үүлдрийн малын үзэсгэлэн худалдааны хүрээн дэх шилдэг үүлдрийн малын үзэсгэлэн, шалгаруулалт, солилцоо 7 дугаар сарын 19–20 -ны өдрүүдэд Шилийнхотын амьд мал худалдаалах газарт болсон байна.

Энэхүү үйл ажиллагаа нь малчдын шилдэг үүлдрийн мал маллах, ахуй амьдралаа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэхэд туслах зорилгоор зохион байгуулагдсан юм. Үзэсгэлэнгийн үеэр  Сөнид хос бөхт тэмээ, Үзэмчин цагаан адуу, Шилийнгол адуу, Авга хар адуу, монгол адуу, монгол үхэр, шаруулай үхэр, ангис үхэр, симентар бух, мернусан хонь, Өвөр Монголын нарийн ноост хонь, Үзэмчин цагаан ямаа, Сөнид хонь, Үзэмчин хонь зэрэг шилдэг үүлдрийн малыг танилцуулсан бөгөөд шилдэг үүлдрийн малын шалгаруулалт, солилцоо хийжээ.

Шилдэг үүлдрийн малын шалгаруулалтад 4-7 сар болж байгаа симентар эр тугал, охин тугал, Сөнид, Цахар, Үзэмчин үүлдрийн хурга, мернус үүлдэр, Өвөр Монголын нарийн ноост хурга, шүдлэн эм хонь, шүдлэн хуц зэрэг нийт 230 тугал, хурга, шүдлэн хонь шалгаруулан 66 хувийг нь шагнан урамшуулсан байна. 4-7 сар болж байгаа симентар үүлдрийн тугалны шалгаруулалтын нэгдүгээр байранд 10 мянган юань, хураг, шүдлэн хонины нэгдүгээр байранд 5000 юаниар шагнасан байна.

Долоннуур шяний Ши Ган Гөү тосгоны Ян Юйхуагийн 4 сар гаруй болж байгаа симентар тугал тэргүүлсэн бол Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур суурингийн Гэрэлтийн шүдлэн эм хонь, Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Баянхангай багийн Давшилтын шүдлэн эм хонь тэргүүн шагналыг тус тус хүртсэн байна. Мөн Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн Үүрийнтуяа багийн шүдлэн хонь хоёрдугаар байранд оржээ.

Үзэсгэлэнгийн үеэр өнөр сүргийн наадам хийж, 128 бөх зодоглосон байна.  Мөн айраг уух сонирхолтой тэмцээнийг зохион байгуулж наадамчин олныг хөгжөөжээ.

Зохиогч: Чи Лин
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл